Help by Sharing Your Knowledge

Information ► Knowledge ► Capacity / Мэдээлэл ► Мэдлэг ► Чадавхи;

Monday, November 14, 2011

ХБИ-тэй гайхамшигт 10 хүний түүх. 2

Америкийн Нэгдсэн Улсын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт. Тэрээр 1921 онд полиомиелит өвчин туссаны улмаас бүсэлхийнээс доош саажилттай болсон юм. Ерөнхийлөгч Рузвельт саажилттай болсныгоо хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй төдийгүй түүнтэй тэмцэхийн тулд олон янзын анагаах аргуудыг туршин хэрэглэж байсан. Үр дүнд нь Ерөнхийлөгч  Рузвельт хөлний төмөр бэхэлгээ болон таягны тусламжтайгаар богинохон зайнд алхаж сурсан юм. Тэрээр олон нийтийн өмнө тэргэнцэр дээр сууж байгаа байдалтайгаар харагдахыг хүсдэггүй байсан ба полиомиелит өвчин туссан хүмүүст туслах сан байгуулахын зэрэгцээ хожим нь полиомиелит өвчиний эсрэг вакцин гаргаж чадсан March of Dimes” хөтөлбөрийг удирдаж байсан гайхамшигт хүн юм.




Эх сурвалж: http://www.sooperarticles.com/

0 comments:

Post a Comment