Help by Sharing Your Knowledge

Information ► Knowledge ► Capacity / Мэдээлэл ► Мэдлэг ► Чадавхи;

Monday, March 14, 2011

“Амлалтаа биелүүлэх: хөгжлийн бэрхшээлийн асуудлыг Мянганы Хөгжлийн Зорилтуудын хүрээнд оруулах”




12-р сарын 3-ны энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх болон түүнтэй холбоотой асуудлыг ойлгоход дэмжлэг үзүүлж, улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын бүхий л салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулах зорилготой. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн бүхий л үйл ажилд тэгш оролцож, хүний эрхээ бүрэн эдлэх талаар дурдсан 1982 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлан гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар авах арга хэмжээний Дэлхийн Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх боломж олгодог юм.



ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХЭЛСЭН ҮГ

2010- оны 12-р сарын 03


 Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийн Олон Улсын өдрийн энэ жилийн уриа нь “Амлалтаа биелүүлэх: хөгжлийн бэрхшээлийн асуудлыг Мянганы Хөгжлийн Зорилтуудын хүрээнд оруулах”.

Өнгөрсөн 9-р сард болсон Мянганы Хөгжлийн Зорилтын Их Хурлаар дэлхийн улс гүрний тэргүүнүүд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьжиргаа, амьдралыг дээшлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд бидний ойрын хүмүүс ч бий – гэр бүлийн гишүүд, найз нөхөд болон хөршүүд. Бие эрхтэний, оюун ухааны, мэдрэхүйн бэрхшээлтэй хүмүүс та бидний дунд цөөнгүй байгаа ба дэлхийн нийт хүн амын 10 хувийг эзэлж байна.

Хөгжлийн бэрхшээл нь ядууралтай их нягт уялдаатай асуудал юм. Хөгжиж буй улс орнуудын ядууралд өртсөн нийт хүн амын 20 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг гэсэн тооцоо байдаг. Эдгээр хүмүүс ажилгүйдэлд ихээр өртсөн байхын зэрэгцээ боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх боломжгүй байх нь элбэг юм. Олон улс оронд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан ямар нэгэн нийгмийн үйлчилгээ байдаггүй ба эдгээр хүмүүс бүхэл амьдралаа олон нийтээс тусгаарлагдсан, ганцаардмал байдалд өнгөрөөж дуусах нь элбэг байдаг.

Хэдийгээр эдгээр хүмүүст тохиолдох саад тотгор их ч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нугарашгүй хатан зоригтой гэдгээ олонтаа харуулаад байгааг бид харсан. Бид бүхэн хүний хөгжлийн дээд түвшинд хүрсэн зарим нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амжилтыг харан бахархдаг ч, үүнээс хэцүү амьдралыг туулж, эрх ба боломжоор хязгаарлагдмал байгаа бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг мартах ёсгүй юм.

Улс орны Засгийн Газрууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих тал дээр илүү сайн ажиллах ёстой. Энэ нь юуны түрүүнд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг Мянганы Хөгжлийн Зорилтуудын ажлын хүрээнд оруулах ёстой гэсэн үг юм. Мянганы Хөгжлийн Зорилтын Их Хурлын Ажлын Төлөвлөгөөг батлах үеэр дэлхийн улс гүрний тэргүүнүүд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хийж буй өнөөгийн алхмууд хангалттай биш байгааг хүлээн зөвшөөрсөн.

Ядуурал, өвчлөл болон ялгаварлан гадуурхалтай хийх тэмцэлд үүнд хамгийн ихээр өртөөд байгаа нийгмийн бүлэг хүмүүсийг чадавхижуулахад чиглэсэн зорилго бүхий бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжгүйгээр бид амжилтанд хүрэхгүй юм гэдгийг энэ тэмдэглэлт Олон Улсын Өдөр хүлээн зөвшөөрцгөөе. Бид амлалтандаа хүрнэ гэдгээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өмнө амалцгаая. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй зөвхөн тэтгэлэг авагчид гэсэн утгаар харьцах биш харин бидэнтэй хамтран өөрчлөлтийг авчрах үнэтэй, түнш хэмээн үнэлж олон улсаар хамтран хүлээн зөвшөөрсөн 2015 он буюу Мянганы Зорилтуудад Хүрэх 5 жилийн төлөвлөгөөгөө та бид бүгдээр биелүүлцгээе.


Өмнөх жилүүдийн уриа:


2009      "Мянганы хөгжлийн зорилтыг бүгдэд тэгш (Inclusive) болгох нь: Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний хамт олныг эрх мэдэлжүүлэх”,

2008      "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц: Бүх нийтийн шударга байдал ба эрхэм зэрэг"

2007      "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зохистой ажил"

2006      "Цахим хүртээмж"

2005      "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх: Хөгжил дэх үйл ажиллагаа"

2004       "Бидэнгүйгээр бидний тухай юу ч байхгүй"

2003      "Бидний дуу хоолой"

2002      "Хараат бус амьдрал ба тогтвортой амьжиргаа"

2001      "Бүрэн дүүрэн оролцоо ба ижил тэгш байдал: Ахиц дэвшлийг үнэлж, үр дүнг дүгнэх шинэ хандлагыг уриалж байна"

2000      "Мэдээллийн технологийг бүх нийтийн болгох"

1999      "Шинэ мянганыг бүх нийтийн хүртээл болгох"

1998      "Урлаг, Соёл ба хараат бус амьдрал"

1997      Урлаг, спорт, ба хөгжлийн бэрхшээл”


Эх сурвалж
http://www.mn-nhrc.org/en/node/816
http://www.un.org/disabilities/default.asp?id=1484



Thursday, March 3, 2011

Бид бүгд ялгаатай харин эцэстээ хүн хэвээрээ

"Энэ нийтлэлийг www.caak.mn -с авч тавихдаа бид бүхэн төрхөөс эхлэн ялгаатай төрдөг гэвч эцэстээ хүн хэвээрээ байдаг. Миний өвчин бол саяд нэг тохиолддог бол энэ охиных 10 тэрбумд, харин өөр хэн нэгнийх арай ойр давтамжтай гэдгээрээ л ялгаатай гэдгийг ухаараасай гэсэндээ нийтэллээ"  

10 тэрбум хvнд нэг тохиолддог нэн ховор нэгэн євчний улмаас шаналж байгаа энэ охиныг  Супатра Сазуфан гэдэг. Ойр дотныхон нь “Нат” гэж дууддаг энэ 6 настай охин нь Тайландын Бангкок хороололд байдаг нэгэн бага сургуульд явдаг ажээ. Нат -ыг зовоож байгаа гипертрихоз хэмээх генийн тун ховор євчин нь бие болон нvvрэн дээр маш их хэмжээний vс ургах замаар илэрдэг байна. Амь насанд аюулгvй хэдий ч євчтєнийгєє нийгэмд хvлээн зєвшєєрєгдєж, эгэл жирийн амьралаар аж тєрєхєд нь саад болдог энэ євчнийг анагаах жор огт байдаггvйн дээр хvний хорвоо энэ гажигийг талаар маш бага мэдээлэлтэй байдаг ажээ. Тvvний ээж болох 35 настай Сомпол болон аав Самроенг нар нь Шарын шашны эд зvйл дархалж, зардаг юм байна. Ээж нь Нат-ын нvvрэнд дээр ургасан vсийг нь цаг vргэлж тайрч єгдєг бєгєєд сард нэг удаа хусдаг ажээ. Ингээд нэгэн ер бусын амьдрал, хувь заяатай охины талаарх фото сурвалжлагыг танд хvргэе.

Сомпол охиныхоо vсийг том болоод гуужиж унана гэж найддаг ажээ. Учир нь ийм євчтэй хvмvvсийн нvvр болон биеийн vс нь єсєж том болсных нь дараа гуужиж унасан тохиолдлууд байдаг гэнэ. Хэрэв тэдний энэ хvлээлт найдваргvй болох юм бол эцэг эх нь Нат-ыг Sirisaj эмнэлэгт хэвтvvлж, лазерийн эмчилгээ хийлгэх бодолтой байгаа юм. Хэдийгээр гадаад тєрх нь маш онцгой бєгєєд бага зэргийн эвгvй ч гэсэн эцэг эхийн бялхсан хайр, сургуулийн найзуудынх нь зєєлєн дулаан хандлага, багш нарынх нь элэгсэг байдал нь Нат-ыг зургаан настай хvvхэд гэхэд єєртєє маш их итгэлтэй, тэр битгий хэл хэрсvv нэгэн болгожээ. Тэрээр германы DPA агентлагийн сэтгvvлчид єгсєн ярилцлагадаа: “Манай найзууд намайг шоолдоггvй юм. Харин би л заримдаа тэд нарыг шоглох дуртай” гэж хэлсэн байна. Vнэн хэрэг дээрээ тvvнийг зарим танихгvй хvvхдvvд “сармагчин” гэх мэтээр дооглох vе гардаг гэж ээж нь хэлжээ. Єнгєрсєн 400 жилд ийм євчний тохиолдол 50 ширхэг гарсан гэсэн баримтаас vзэхэд 10 тэрбумд нэг тохиолддог болох нь тогтоогдсон байна.


 
Эх сурвалж: www.caak.mn