Monday, February 13, 2012
Нью-Йоркийн хөлгүй марафончин
Ланс Бенсон 36 настай бөгөөд төрөлхийн хоёр хөлгүй ч энэ байдалдаа найр тавьж, бууж өгөөгүй хүн юм. Тэрбээр спортын арга хэмжээнд гулгагч банзан дээр сууж хоёр гарын хүчийг ашиглан уралдаж оролцдог. 2005 оны Нью-Йоркийн Марафон уралдааныг тэр 3 цаг 37 минутын хугацаанд туулсан ба түүнчлэн 2006 оны Маяамигийн Марафонд өрсөлдөж байжээ.
Орчуулсан: Ж. Дуламсүрэн
Бенсоны уралдааны замтай холбогдсон түүх 2004 онд энгийн дасгал сургуулилтаас эхэлжээ. Нэгдсэн Улсын хэмжээнд Бенсон нь 42.15 км-ын Марафонд гулгагч банзан дээр сууж уралддаг цорын ганц уралдаанч юм. Хүүхэд байхдаа тэргэнцэр дээр суухаас татгалзан, хөлд орох ойндоо буюу 2-3 насандаа хиймэл хөлийн тусламжтайгаар алхаж сурсан хүний хувьд ийм шаргуу байх нь аргагүй юм даа.
Орчуулсан: Ж. Дуламсүрэн
Нэг хөлтэй Нэгдсэн Улсын Аварга бөх.
Аризона мужийн Их Сургуулийн оюутан Антони Роблес зөвхөн ганц хөлтэй. Гэвч энэ нь түүнийг сонгомол барилдаанаар жиндээ улсын аварга болоход огтхон ч саад болоогүй юм.
Хорвоод мэндлэхдээ нэг хөлтэй төрсөн Антони Роблес 56 кг-ийн жинд Айвогийн Мэтт Мак Донахью-тай барилдаж 7-1 онооны харьцаатайгаар ялалт байгуулжээ. Роблесийн гурав хоногийн гайхамшигт хичээл зүтгэл нь түүнд “Шилдэг бөх”-ийн шагнал авчирсан байна.
Орчуулсан: Ж. Дуламсүрэн
Хорвоод мэндлэхдээ нэг хөлтэй төрсөн Антони Роблес 56 кг-ийн жинд Айвогийн Мэтт Мак Донахью-тай барилдаж 7-1 онооны харьцаатайгаар ялалт байгуулжээ. Роблесийн гурав хоногийн гайхамшигт хичээл зүтгэл нь түүнд “Шилдэг бөх”-ийн шагнал авчирсан байна.
Тэрбээр Мэтт Мак Донахью-тай барилдахдаа, эхний хэсгээс л санаачлагыг гартаа авч өрсөлдөгчөө илт давуу байдлаар шахаж барилдсаар 7-0 харьцаатайгаар эхний үейиг дуусган улмаар барилдааныг бүхэлд нь ялсан юм. Роблес өөрийн гарын шууны бярыг голчлон ашигладаг ба тэрээр үүнийгээ “Суга таяг хэрэглэдэг маань бяр суухад ихээхэн нөлөөлсөн, энэ нь миний давуу тал” гэж онцлон хэлжээ.
Орчуулсан: Ж. Дуламсүрэн
Sunday, February 12, 2012
Mongolia: Ulaanbaatar Grapples With Challenge of Equal Access for Disabled
Saturday, February 11, 2012
Швейцарын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн амьдралаас...
Хатагтай Олга Манфреди - Швейцар улсын, Цюрих мужийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Зөвлөл" байгууллагын Хуулийн Менежер. |
Блогоо шинэчлэгүй их удажээ. Өдөр нь хичээл, ном гэсээр ухаан жолоогүй завгүй явах юм харин орой нь болхоор тэнд уг нь нэг блог гээд юм нээчихсэн байгаа шүү дээ гэж бодогдоод байх юм . Блог маань уг нь Монголын ХБИ-дэд зориулж олон улсын мэдээлэл хүргэж, мөн Монголд болж байгаа үйл явдлыг гадныханд мэдээлэх, нэг ёсны гүүр болгох зорилгоор нээсэн юм.
Ингэхийн ч ач холбогдол бас байгаа юм. Учир нь олон улсын түвшинд Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн асуудлыг хэзээ хэзээнээс илүү их анхаарах болсон, үүнийгээ дагаад ч, бусдаас суралцах, дэмжлэг авах, мэдээлэл солилцох зэрэг олон талын боломжууд улс орнуудын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдэд нээгдээд байгаа. Боломж ихэсч байнаа гэдэг чинь, наад зах нь, Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн ТББ-уудад нээгдэх санхүүжилтийн “тогоо” нь томорч байгаа ба өөр хоорондо “хорлонтойгоор” өрсөлдөх шаардлагагүй болж байгаа гэсэн үг юм.
За бага зэрэг хадуурчлаа. Үндсэн сэдэврүүгээ орьео. Өчигдөр найзынхаа тусламжтайгаар Швейцарын Цюрих мужийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн Төрийн Бус Байгууллагатай танилцах завшаан тохиолоо. Тиймээс сонссон, харснаа та бүгдтэйгээ богинхон ч болов хуваалцахыг хүссэн юм.
Миний очсон байгууллагыг “Цюрих мужийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Зөвлөл” гэдэг ба тус байгууллагын хуулийн менежер Олга Манфреди намайг хүлээж аван 3 цаг гаруй Швейцарын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн хөдөлгөөний түүхэн замнал, хөгжил, өөрийн байгууллага болон хийж байгаа үйл ажиллагааныхаа талаар ярилцсан юм. Тэрээр 10 гаруй жилийн өмнө ослын улмаас нуруу нугасны гэмтэлтэй болсон ч хуулийн мэргэжлийг эззэмшсэн “мундаг” эмэгтэй байна лээ.
ТББ-ых нь үндсэн үйл ажиллагаа бол барилга байгууламж болон зам тээврийн хэрэгслийн хүртээмжтэй байдлын асуудлаар нөлөөллийн үйл ажиллагаа явуулах. Энэ үйл ажиллагааг Тэгш Эрхийг Хангах үндсэн зорилгынхоо хүрээнд хэрэгжүүлдэг ба үүнийгээ мэдээлэл түгээх, зохион байгуулалттай нөлөөлөл явуулах, ба лоббиддох аргаар хэрэгжүүлдэг байна. Мөн энэ байгууллагын хувьд хэрэв тодорхой ХБИ-ээс гомдол хүсэлт ирэх юм бол түүний эрх ашгийн төлөө тэмцэх, улмаар шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлэх идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг нь ихэд сонирхолтой ба суралцмаар санагдсаныг хэлэх нь зүйтэй байх.
ТББ нь нийт 7 байнгын ажилтантай \гэвч бүтэн цагаар ажилддаггүй\ ба үүний 4 нь мэргэжлийн архитекторчид байдаг нь их сонирхолтой санагдсан.
Дөрвөн архитекторчид нь тус бүр өөрийн дагнасан чиглэлтэй. Тухайлбал, нэг нь зөвхөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн зургийг боловсруулдаг бол, хоёрдахь нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст, гуравдахь нь өндөр настангуудад бол дөрөвдахь нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан хүртээмжтэй дэд бүтцийн шийдлийг боловсруулдаг.
Мөн тэдний багт, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн асуудлаар хийсэн ажил, амжилтын түүх болон бусад төрлийн нийтлэлүүдийг бичиж боловсруулан түгээх ажлыг хийдэг гишүүн байдаг нь манай ТББ-ын хувьд суралцхаар зүйл гэж бодогдож байлаа.
ТББ-ын жилийн санхүүжилтийн 80%-ыг орон нутгийн төр захиргаа болон улсын төсвөөс олгодог харин үлдсэн 20%-ийг нь архитекторын шийдлүүд гаргаж өгсөний төлөөх төлбөр болон захиалгаар хийх сургалтуудаас олдог юм байна лээ. Захиалгын сургалтын хувьд, жишээлбэл Онгоцны Буудал олон нийтийн байгууллагын хувьд бүгдэд хүртээмжтэй байх ёстой шаардлагатай байдаг. Үүнийг нь орон нутаг бол төр засаг нь шаарддаг ба шахдаг. Тиймээс Онгоцны Буудал “бид бүгдэд хүртээмжтэй байхыг хүсэж байна. Гэвч яаж ийм болох вэ? Бидэнд туслах хэрэгтэй байна” гэсэн хүсэлт гаргадаг байна. Хариуд нь Орон Нутгийн Захиргаа “Цюрих мужийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Зөвлөл” ТББ мэтийн мэргэшсэн байгууллагад хандаж сургалт хийж өгөхийг хүсдэг ба сургалтын төлбөр нь Орон Нутгийн төсвөөс гаргадаг юм байна.
Улиралд доод тал нь 2-4 удаа давталттай хийгддэг сургалтын агуулга нь зөвхөн тэргэнцэртэй иргэдийн асуудлаар хязгаарлагддаггүй харин бүх төрлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах, тавтай орчин бүрдүүлж өгөх мэдлэг чадварыг суулгадаг нь онцлогтой. Өөрөөр хэлбэл, зөвхөн өөрийнхөө л өмнө байгаа асуудлыг шйидүүлэх гэдэг бус харин бүх төрлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийн өмнөөс дугардаг байдал нь зөвхөн гишүүддээ тааламжтай байгаад зогсохгүй хамгийн гол нь асуудлаа шийдвэрлүүлэх гээд байгаа Төр Засаг, Хувийн Хэвшлийнхэнд итгэл төрүүлдэг гэж хатагтай Олга Манфреди онцолж байна лээ.
Миний бие цаашид Швейцарт байх хугацаандаа энэ байгууллагатай улам их танилцаж үйл ажиллагаанд нь оролцохыг бодож байгаа. Ингэхдээ, оролцсон үйл ажиллагааны тэмдэглэлээ та бүгдэд хүргэж байхыг зорьж байгаа. Энэ нийтлэлийг өндөрлүүлэхийн өмнө хатагтай Олга Манфредийн хэлсэн зарим сургамжтай үгсийг бичиж үлдээмээр санагдлаа:
“Нэг л асуудлын талаар олон хүмүүс нэгэн зэрэг Төр Засагт хандаж шийдвэрлүүлэх гэж оролдох юм бол Төр Засаг үүнийг чинь шийдэж өгөхгүйгээс гадна, хүлээж авахгүй. Өөрөөр хэлбэл ХБИ-д нэг л дуу хоолойтой байж чадахгүй бол тэдний асуудал хэвээр байх болно. Энэ нөхцөлд Төр Засаг ба Хувийн Хэвшлийнхэн, ХБИ-дийг өөрсдөө юу хүсэж байгаагаа мэдэхүгүй байна гэж хардаг”
“Миний үеийнхэн бол ХБИ-ийн эрхийн асуудлаар тэмцэж байгаа 2 дахь үе юм. 1 дахь үе маань олон сайхан санаатай байсан ч эв нэгдэл байгаагүй. Тиймээс тэднийг дэмжихээсээ илүү үл ойшоогчид нь олон байсан. Харин бидний үед эв нэгдэлтэй байдал маань биднийг хариуцлагатай гэж харуулдаг болсон. Ингэснээр биднийг дэмжигчид улам нэмэгдэж байгаа. Биднээс шаардлага хүлээж авахыг хүсэхгүй байгаа хүмүүсийн хэрэглэдэг гол арга бол биднийг хагалах явдал юм”
Хэдийгээр бидний ярилцлага гурван цаг үргэлжилж олон зүйл сонссон ч харамсалтай нь нэг удаагийн нийтлэлээр бүгдийг багтааж амжихгүй нь бололтой.
Тиймээс уншигч Та сонирхсон асуултаа энэ блогт бичиж магадгүй орхигдуулсан зүйл байвал улам дэлгэрүүлж бусад уншигчиддаа илүү мэдээлэл өгхөд минь хичээнгүйлэн туслахыг хүсье!