Help by Sharing Your Knowledge

Information ► Knowledge ► Capacity / Мэдээлэл ► Мэдлэг ► Чадавхи;

Wednesday, February 8, 2012

“ХБИ-д Санаанд Оромгүй газар”/“PWDs are in Unexpected Places”

Thursday, November 17, 2011

ХБИ-ТЭЙ ГАЙХАМШИГТ 10 ХҮНИЙ ТҮҮХ. 4

Танни Грэй Томпсон бол хамгийн алдартай хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын нэг байх нь маргаангүй. Танни нь Их Британи улсыг төлөөлөн Параолимпийн 100 метрээс 800 метр хүртэлх зайны уралдаануудад оролцож 14 медаль авснаас 9 нь алт байсан ба нийт 20 гаруй удаа рекордуудыг эвдэж байсан гайхамшигт тамирчин. Тэрээр Лондонгийн Марафонд тэргэнцэртэй уралдаж  5 удаа түрүүлснийхээ дараагаар телевизийн нэвтрүүлэгчээр ажиллах болсон бахархам хүмүүсийн нэг юм.

Эх сурвалж: http://www.sooperarticles.com/

ХБИ-ТЭЙ ГАЙХАМШИГТ 10 ХҮНИЙ ТҮҮХ. 3


Парламентын гишүүн, Боловсрол,  Дотоод хэргийн асуудлыг хариуцсан нарийн бичгийн дарга, Хөдөлмөр эрхлэлт ба тэтгэмжийн асуудлыг он дараалан, олон удаан хариуцаж байсан төрийн зүтгэлтэнг Давид Блункетт гэдэг. Тэрээр төрөлхийн харааны бэрхшээлтэй ч, үүнийг саад гэж бодохыг өөртөө зөвшөөрөлгүй амьдарч байгаа гайхамшигт хүмүүсийн нэг нь юм.



Эх сурвалж: http://www.sooperarticles.com/

Monday, November 14, 2011

ХБИ-тэй гайхамшигт 10 хүний түүх. 2

Америкийн Нэгдсэн Улсын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт. Тэрээр 1921 онд полиомиелит өвчин туссаны улмаас бүсэлхийнээс доош саажилттай болсон юм. Ерөнхийлөгч Рузвельт саажилттай болсныгоо хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй төдийгүй түүнтэй тэмцэхийн тулд олон янзын анагаах аргуудыг туршин хэрэглэж байсан. Үр дүнд нь Ерөнхийлөгч  Рузвельт хөлний төмөр бэхэлгээ болон таягны тусламжтайгаар богинохон зайнд алхаж сурсан юм. Тэрээр олон нийтийн өмнө тэргэнцэр дээр сууж байгаа байдалтайгаар харагдахыг хүсдэггүй байсан ба полиомиелит өвчин туссан хүмүүст туслах сан байгуулахын зэрэгцээ хожим нь полиомиелит өвчиний эсрэг вакцин гаргаж чадсан “March of Dimes” хөтөлбөрийг удирдаж байсан гайхамшигт хүн юм.




Эх сурвалж: http://www.sooperarticles.com/

Thursday, November 10, 2011

ХБИ-тэй гайхамшигт 10 хүний түүх

Энэ блогийг хөтлөхийг хүссэн гол шалтгаануудын нэг бол Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийн мэдлэг чадварыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ итгэл, урам өгөх зүйлсийг мөн хүргэж байхыг зорьж байгаад юм.
Тиймээс та бүхэндээ “ХБИ-тэй гайхамшигт 10 хүний түүх” –ийг хэсэгчлэн орчуулан хүргэж байна.   
Хөгжлийн бэрхшээлтэй хирнээ баялаг, хангалуун, бүрэн бүтэн амьдралыг аваад явж байгаа олон хүн энэ хорвоо дээр байгаа. Эдгээр хүмүүсийн зарим нь үнэндээ бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсийн аль алинд нь урам зориг өгөхөөр хүмүүс байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хирнээ амьдралдаа гайхамшигт амжилтанд хүрсэн 10 хүмүүний товч түүхийг та бүхэндээ хүргэе.
1.
     Өөрийн бэрхшээлээс үл хамааран гайхамшигт амжилтанд хүрсэн энэ хүнийг Стефен Хаукинг гэдэг. Түүний гаргасан амжилтууд нь магадгүй, дэлхийд хамгийн алдартай ХБИ-ийн нэг болгосон байх. Тэрээр хөдөлгөөний мэдрэлийн сааталтай ба олон улсад нэр хүндтэй физикч мөн математикч юм. Стефен Хаукинг, 35 настайдаа,  Кэмбриджийн профессорын зэргийг таталцлын хуулийн чиглэлээр хамгаалсан байсан ба удалгүй Лукасын нэрэмжит Математикийн Профессорын хүндэт шагналыг хүртсэн юм. Тэрээр, “Цаг хугацааны товч түүх: Ертөнцийн эхлэлээс Хар нүх руу ” хэмээх алдарт киноны үндэс нь болсон номыг бичсэн түүхтэй. 
      
      Эх сурвалж: http://www.sooperarticles.com/



Sunday, November 6, 2011

2009-Хөгжлийн Бэрхшээлтэй Залуучуудын Даяарчлал" Олон Улсын хөтөлбөр 2009

Удаан хугацаанд завсарлсны дараагаар,  БНСУ-д "2009-Хөгжлийн Бэрхшээлтэй Залуучуудын Даяарчлал" Олон Улсын хөтөлбөрт 2009 онд оролцож, тэндээс олж мэдсэн зүйл дээрээ үндэслэн бэлтгэсэн илтгэлээ тавихаар шийдлээ 



Оролцогч улс орнуудын төлөөлөгчид.

БНСУ-ын ХБИ-ийн талаар баримталдаг үндсэн хуулиуд нь.





Мунгугва Электрониксийн үйлдвэрлдэг тоос сорогч

Мунгугва Электрониксийн хүртээмжтэй дотоод тохижолт.

Мунгугва Электрониксийн хүртээмжтэй дотоод тохижолт.



Сонсголгүй иргэдэд зориулсан дүрс гаграгч, чичиргээтэй утас.

Add caption












Хүртээмжтэй туслах хэрэглэгдэхүүнүүд \ахуйн хэрэгсэл\.

Хүртээмжтэй туслах хэрэглэгдэхүүнүүд \нүдний хүүхэн хараагаар хөдлөх
компьютерийн чиглүүлэгч\

Хүртээмжтэй туслах хэрэглэгдэхүүнүүд \компьютер дээр шивэхэд
зориулагдсан\

Хараагүй хүнд зориулсан тэмдэглэл





Monday, August 8, 2011

Төрөлт нэмэгдэхийн хэрээр тархины саажилттай хүүхдийн тоо өсөж байна


-Гэтэл өрхийн эмч нарт нярай хүүхдийн мэдрэлийн тогтолцоог хянах мэдлэг байхгүй байна-

СХД-ийн иргэн: Эрүүл мэндийн яамны сайд С.Ламбаа танаа


НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид "Аль ч улс орон нь, сэтгэцийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэд өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун амьдарч, тэдний нийгэмд эзлэх байр суурийг баталгаажуулж, идэвхжүүлж байх нөхцлийг бүрэн хангахыг хүлээн зөвшөөрөх ёстой"-г заасан байдаг.

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгмийн амьдралд бүрэн, адил тэгш оролцуулах гэсэн хэрэг юм. Гэтэл манайхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүн гэж харахаа болиод удаж байна. Өрөвдөхөөс хэтрэхгүй байсаар өнөөг хүрсэн энэ хүмүүсийн амьдрал улам бүр төвөгтэй болж байна.

Сүүлийн үед төрөлхийн эмгэг, гажигтай хүүхэд олноор төрөх болсон. Үүнтэй зэрэгцэн өвчлөгсөдийн тоо нь нэмэгдэж буй өвчинд тархины саажилт багтаж байна. Тиймээс үр хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовж, шөнө бүр нойргүй хонодог олон аав, ээжийг төлөөлөн дараах мэдээллийг танд хүргэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаархи нэгдсэн тоо баримт хэрэгтэй байна 

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ихэнх буюу 66.4 хувь нь орлогын эх үүсвэргүй өрхөд амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээр хүүхдийг өсгөхөд энгийн хүүхдээс ч илүү асаргаа, мөнгө шаардагддаг. Гэтэл тэдний цөөнгүй хэсэг нь тусгай сургуульд хамрагдаж, дийлэнх нь гэртээ, эцэг, эхийн асаргаанд, ядруухан амьдардаг.

Зарим нь сум, хорооны бүртгэлд хамрагдаагүйгээс халамж ч авч чаддаггүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаарх нэгдсэн тоо баримт, нарийвчилсан судалгаа хэрэгтэй байна. ДЭМБ, ЭМЯ, Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаа байдаг ч тоо, баримт хоорондоо зөрүүтэй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дахин илрүүлэх, бүртгэлжүүлэх шаардлагатайг харуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар олон улсын жишиг ангиллын дагуу нарийвчлан гаргасан бүртгэл, төрөлжүүлсэн мэдээллийн сан Монгол Улсад одоог хүртэл алга.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өрхийн эмч нар оношилж чаддаггүй

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд халамжийн мөнгө авдаг учраас сум хороондоо бүртгэлгүй байх ёсгүй гэж үздэг хүмүүс бий. Гэтэл хуульд тухайн хүүхдийн чадвар алдалтын хувь 50-аас дээш байсан тохиолдолд группын мөнгө өгнө гэж зааснаас болж олон хүүхэд халамжийн мөнгөнд хамрагдаж чаддаггүй.

Энэ чиглэлээр судалгаа хийсэн мэргэжилтэн "Баянхонгор аймагт тархины саажилттай хүүхдээ хүн, амьтнаас нуудаг, илүү гэртээ хорьдог, хүн ирвэл хөл, гарыг нь уяхаас наахнуур хөшигний цаана суулгадаг цөөнгүй айл байдаг" хэмээн ярьж байсан. Ийм жишээ Монголд олон бий. Энэ асуудлыг Монголд хүүхдийн эмчийн тоо хэд дахин цөөрсөнтэй холбоотой гэж ойлгож бас болно.

Өрхийн эмч нарт нярай хүүхдийг үзэх, хүүхдийн мэдрэлийн тогтолцоог хянах мэдлэг байхгүй нь манайхны хувьд тулгамдсан асуудал болоод байна. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг багад нь өрхийн эмч нар оношилж чаддаггүйгээс тэдэнд тохирсон эмчилгээ, үйлчилгээг цаг тухайд нь хэрэгжүүлж чаддаггүй. Тухайн хүүхдийн өвчний байдлаас хамаарч өөр, өөр эмчилгээ хийгдэг ч өвчний оношийг хэдий чинээ эрт тогтоож, эмчилгээ хийлгэснээс шалтгаалж үр дүн нь гардаг.

Энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг болжээ. Ядаж хот, хөдөөгийн өрхийн эмч нарт бага насны хүүхэд болон нярайн мэдрэлийн үйл явцыг хянах мэдлэг олгох хэрэгтэй байна. Мөн дүүрэг бүрийн нэгдсэн эмнэлэгт тархины саажилттай хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг хөдөлгөөн засалчтай болох шаардлагатай байна. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн мэдлэг олгох хичээлийг багтаах, мөн энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх нь чухал юм.

Учир нь төрөлт нэмэгдэх тусам энэ тоо өснө.

Хүүхдийн мэдрэлийн эмч хүрэлцэхгүй байна

Тархины саажилт бүрэн эдгэрэхгүй мөн даамжирдаггүй гэдгээрээ онцлог. Гэхдээ сэргээн засах эмчилгээ буюу хөдөлгөөн засал, ахуй засал, хэл засал, усан эмчилгээ, цахилгаан эмчилгээ, тосон бариа, зүү төөнүүр, рашаан сувилал, мэдрэлийн эмнүүдтэй хавсран эмчилбэл хүүхэд сайжрах бүрэн боломжтой гэж эмч нар үздэг.

Гэтэл манайд хүүхдийн мэдрэлийн үйл явцыг cap бүр эмчид хянуулах тогтолцоо байхгүй. Хүүхдийн мэдрэлийн эмч ч хүрэлцэхгүй байна. Одоогийн байдлаар Монгол Улсад хүүхдийн мэдрэлийн зургаан эмч байдаг. Тэд ЭХЭМҮТ буюу хуучнаар ЭНЭШТ-д төвлөрдөг. Өөрт оногдсоноос хэд дахин илүү их ажлыг хийцгээдэг. Мөн нарийн оношилгооны тоног төхөөрөмж дутмаг. Тархины цахилгаан бичлэг хийх аппаратаар одоогоос хэдэн жилийн өмнө тоноглогдсон.

Өнөөдөр энэ төхөөрөмжийг эмнэлгийн хэмжээнд ганц хүн л ажиллуулж мэддэг. Тэр нь удахгүй өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа гэж дуулдсан. Тэгэхээр боловсон хүчний асуудалд анхаарах цаг болжээ. Мөн мэдрэлийн булчингийн оношилгоог мэргэжлийн бус хүн хийдэг гэсэн. Тиймээс эрхэм сайд та энэ мэт асуудалд анхаарлаа хандуулж ажиллана гэдэгт итгэж байна.

Одоогоор манай улсад мянган төрөлт тутамд хоёр хүүхэд ийм өвчтэй төрөх болсон нь Европын орнуудтай харьцуулахад их байна гэсэн үг шүү, сайд аа.

Э.Туул 

Эх сурвалж: www.gogo.mn 

Wednesday, May 4, 2011

Тэгш Хамруулан Сургах Боловсрол гэж юу вэ?


Энэ сэдвээр их олон зүйл ярьж болно. Гэвч өнөө үеийг шинжих гэсэндээ биш харин зөвхөн өнгөрсөн ба ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал ямар байсныг тодотгох гэсэндээ энэ сэдвийн талаар богинохон зүйл орууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсрол эзэмших явцдаа дараах 3 үе шатыг туулсан гэж мэргэжилтнүүд үздэг:

Òýãø õàìðóóëàõ ñóðãàëò /2006 оноос өнөө үе/

Х¿¿õäèéã  áîëîâñðîëä òîõèðóóëàõ áóñ, õàðèí  áîëîâñðîëûí òîãòîëöîîã øèíý÷ëýí ººð÷ëºõèéã øààðääàã. Á¿õ õ¿¿õýä  ñóðàëöàõ ººðèéí ãýñýí îíöëîãòîé òóë  ñóðãóóëü, áîëîâñðîëûí òîãòîëöîî íü õºãæëèéí áýðõøýýëòýé áîëîí áýðõøýýëã¿é   õ¿¿õýä á¿ðèéí õýðýãöýýíä íèéöýí ººð÷ëºãäºõ ¸ñòîé õýìýýí  ¿çäýã

Èíòåãðàö÷èëñàí ñóðãàëò /ямартаа ч 2003 оноос өмнөх үе/

Хºãæëèéí áýðõøýýëòýé õ¿¿õäèéã åðäèéí ñóðãóóëüä ñóðàëöàõ áîëîìæ îëãîõ áîëîâ÷ òîäîðõîé òîîíû õ¿¿õýä ë èéì áîëîìæèéã  àøèãëàæ ÷àääàã, ó÷èð íü áîëîâñðîëûí òîãòîëöîî íü õóó÷èí õýâýýðýý áàéäàã. Õºãæëèéí áýðõøýýëòýé õ¿¿õýä ýíý òîãòîëöîîíä íèéöýæ òýíöýõèéí òóëä ìàø èõ ÷àðìàéëò øààðäàíà.

Тусгай áîëîâñðîë /1997 оноос өмнөх үе/

Хºãæëèéí  õºãæëèéí áýðõøýýëòýé õ¿¿õäèéã  òóñãààðëàí ñóðãàõ  òîãòîëöîî áºãººä ýíý íü åðäèéí ñóðãóóëèóä òýäíèé òóñãàé õýðýãöýýã õàíãàæ ÷àäàõã¿é ãýæ ¿çäýã. Èéìýýñ òóñãàé ñóðãóóëü, åðäèéí ñóðãóóëèéí  äýðãýä òóñãàé àíãè õýëáýðýýð  îðøèæ áàéäàã. 


Бид одоо Тэгш Хамруулан Сургах Боловсролыг Монгол Улсад хэрэгжүүлэх гэж их хичээцгээж байгаа яагаад гэвэл “Хөгжлийн бэрхшээлтэй эсвэл бэрхшээлгүй гэдгээсээ үл хамааран хүүхэд бүр суралдах эрхтэй” гэдэгт бид итгэдэг. Хэрэв боловсролын систем нь болоод сургуулиуд Тэгш Хамруулан Сургах Боловсролыг бүрэн нэвтрүүлж чадах юм бол "тусгай" болон "онцгой" гэдгээс үл хамааран хүүхэд бүрт боловсрол эзэмших боломж нь нээлттэй байх юм.  

Яагаад энэ хэрэгтэй юм бас хэрхэн үүнийг хийх вэ гэсэн асуултын хариултыг хайж байгаа бол хэсгийг нь ч болов доорхи холбоосыг үзээд хариултаа харна уу


http://www.youtube.com/watch?v=EfMlmxFZBko