Help by Sharing Your Knowledge

Information ► Knowledge ► Capacity / Мэдээлэл ► Мэдлэг ► Чадавхи;

Monday, August 8, 2011

Төрөлт нэмэгдэхийн хэрээр тархины саажилттай хүүхдийн тоо өсөж байна


-Гэтэл өрхийн эмч нарт нярай хүүхдийн мэдрэлийн тогтолцоог хянах мэдлэг байхгүй байна-

СХД-ийн иргэн: Эрүүл мэндийн яамны сайд С.Ламбаа танаа


НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид "Аль ч улс орон нь, сэтгэцийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэд өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун амьдарч, тэдний нийгэмд эзлэх байр суурийг баталгаажуулж, идэвхжүүлж байх нөхцлийг бүрэн хангахыг хүлээн зөвшөөрөх ёстой"-г заасан байдаг.

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгмийн амьдралд бүрэн, адил тэгш оролцуулах гэсэн хэрэг юм. Гэтэл манайхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүн гэж харахаа болиод удаж байна. Өрөвдөхөөс хэтрэхгүй байсаар өнөөг хүрсэн энэ хүмүүсийн амьдрал улам бүр төвөгтэй болж байна.

Сүүлийн үед төрөлхийн эмгэг, гажигтай хүүхэд олноор төрөх болсон. Үүнтэй зэрэгцэн өвчлөгсөдийн тоо нь нэмэгдэж буй өвчинд тархины саажилт багтаж байна. Тиймээс үр хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовж, шөнө бүр нойргүй хонодог олон аав, ээжийг төлөөлөн дараах мэдээллийг танд хүргэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаархи нэгдсэн тоо баримт хэрэгтэй байна 

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ихэнх буюу 66.4 хувь нь орлогын эх үүсвэргүй өрхөд амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээр хүүхдийг өсгөхөд энгийн хүүхдээс ч илүү асаргаа, мөнгө шаардагддаг. Гэтэл тэдний цөөнгүй хэсэг нь тусгай сургуульд хамрагдаж, дийлэнх нь гэртээ, эцэг, эхийн асаргаанд, ядруухан амьдардаг.

Зарим нь сум, хорооны бүртгэлд хамрагдаагүйгээс халамж ч авч чаддаггүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаарх нэгдсэн тоо баримт, нарийвчилсан судалгаа хэрэгтэй байна. ДЭМБ, ЭМЯ, Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаа байдаг ч тоо, баримт хоорондоо зөрүүтэй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дахин илрүүлэх, бүртгэлжүүлэх шаардлагатайг харуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар олон улсын жишиг ангиллын дагуу нарийвчлан гаргасан бүртгэл, төрөлжүүлсэн мэдээллийн сан Монгол Улсад одоог хүртэл алга.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өрхийн эмч нар оношилж чаддаггүй

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд халамжийн мөнгө авдаг учраас сум хороондоо бүртгэлгүй байх ёсгүй гэж үздэг хүмүүс бий. Гэтэл хуульд тухайн хүүхдийн чадвар алдалтын хувь 50-аас дээш байсан тохиолдолд группын мөнгө өгнө гэж зааснаас болж олон хүүхэд халамжийн мөнгөнд хамрагдаж чаддаггүй.

Энэ чиглэлээр судалгаа хийсэн мэргэжилтэн "Баянхонгор аймагт тархины саажилттай хүүхдээ хүн, амьтнаас нуудаг, илүү гэртээ хорьдог, хүн ирвэл хөл, гарыг нь уяхаас наахнуур хөшигний цаана суулгадаг цөөнгүй айл байдаг" хэмээн ярьж байсан. Ийм жишээ Монголд олон бий. Энэ асуудлыг Монголд хүүхдийн эмчийн тоо хэд дахин цөөрсөнтэй холбоотой гэж ойлгож бас болно.

Өрхийн эмч нарт нярай хүүхдийг үзэх, хүүхдийн мэдрэлийн тогтолцоог хянах мэдлэг байхгүй нь манайхны хувьд тулгамдсан асуудал болоод байна. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг багад нь өрхийн эмч нар оношилж чаддаггүйгээс тэдэнд тохирсон эмчилгээ, үйлчилгээг цаг тухайд нь хэрэгжүүлж чаддаггүй. Тухайн хүүхдийн өвчний байдлаас хамаарч өөр, өөр эмчилгээ хийгдэг ч өвчний оношийг хэдий чинээ эрт тогтоож, эмчилгээ хийлгэснээс шалтгаалж үр дүн нь гардаг.

Энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг болжээ. Ядаж хот, хөдөөгийн өрхийн эмч нарт бага насны хүүхэд болон нярайн мэдрэлийн үйл явцыг хянах мэдлэг олгох хэрэгтэй байна. Мөн дүүрэг бүрийн нэгдсэн эмнэлэгт тархины саажилттай хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг хөдөлгөөн засалчтай болох шаардлагатай байна. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн мэдлэг олгох хичээлийг багтаах, мөн энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх нь чухал юм.

Учир нь төрөлт нэмэгдэх тусам энэ тоо өснө.

Хүүхдийн мэдрэлийн эмч хүрэлцэхгүй байна

Тархины саажилт бүрэн эдгэрэхгүй мөн даамжирдаггүй гэдгээрээ онцлог. Гэхдээ сэргээн засах эмчилгээ буюу хөдөлгөөн засал, ахуй засал, хэл засал, усан эмчилгээ, цахилгаан эмчилгээ, тосон бариа, зүү төөнүүр, рашаан сувилал, мэдрэлийн эмнүүдтэй хавсран эмчилбэл хүүхэд сайжрах бүрэн боломжтой гэж эмч нар үздэг.

Гэтэл манайд хүүхдийн мэдрэлийн үйл явцыг cap бүр эмчид хянуулах тогтолцоо байхгүй. Хүүхдийн мэдрэлийн эмч ч хүрэлцэхгүй байна. Одоогийн байдлаар Монгол Улсад хүүхдийн мэдрэлийн зургаан эмч байдаг. Тэд ЭХЭМҮТ буюу хуучнаар ЭНЭШТ-д төвлөрдөг. Өөрт оногдсоноос хэд дахин илүү их ажлыг хийцгээдэг. Мөн нарийн оношилгооны тоног төхөөрөмж дутмаг. Тархины цахилгаан бичлэг хийх аппаратаар одоогоос хэдэн жилийн өмнө тоноглогдсон.

Өнөөдөр энэ төхөөрөмжийг эмнэлгийн хэмжээнд ганц хүн л ажиллуулж мэддэг. Тэр нь удахгүй өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа гэж дуулдсан. Тэгэхээр боловсон хүчний асуудалд анхаарах цаг болжээ. Мөн мэдрэлийн булчингийн оношилгоог мэргэжлийн бус хүн хийдэг гэсэн. Тиймээс эрхэм сайд та энэ мэт асуудалд анхаарлаа хандуулж ажиллана гэдэгт итгэж байна.

Одоогоор манай улсад мянган төрөлт тутамд хоёр хүүхэд ийм өвчтэй төрөх болсон нь Европын орнуудтай харьцуулахад их байна гэсэн үг шүү, сайд аа.

Э.Туул 

Эх сурвалж: www.gogo.mn 

Wednesday, May 4, 2011

Тэгш Хамруулан Сургах Боловсрол гэж юу вэ?


Энэ сэдвээр их олон зүйл ярьж болно. Гэвч өнөө үеийг шинжих гэсэндээ биш харин зөвхөн өнгөрсөн ба ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал ямар байсныг тодотгох гэсэндээ энэ сэдвийн талаар богинохон зүйл орууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсрол эзэмших явцдаа дараах 3 үе шатыг туулсан гэж мэргэжилтнүүд үздэг:

Òýãø õàìðóóëàõ ñóðãàëò /2006 оноос өнөө үе/

Х¿¿õäèéã  áîëîâñðîëä òîõèðóóëàõ áóñ, õàðèí  áîëîâñðîëûí òîãòîëöîîã øèíý÷ëýí ººð÷ëºõèéã øààðääàã. Á¿õ õ¿¿õýä  ñóðàëöàõ ººðèéí ãýñýí îíöëîãòîé òóë  ñóðãóóëü, áîëîâñðîëûí òîãòîëöîî íü õºãæëèéí áýðõøýýëòýé áîëîí áýðõøýýëã¿é   õ¿¿õýä á¿ðèéí õýðýãöýýíä íèéöýí ººð÷ëºãäºõ ¸ñòîé õýìýýí  ¿çäýã

Èíòåãðàö÷èëñàí ñóðãàëò /ямартаа ч 2003 оноос өмнөх үе/

Хºãæëèéí áýðõøýýëòýé õ¿¿õäèéã åðäèéí ñóðãóóëüä ñóðàëöàõ áîëîìæ îëãîõ áîëîâ÷ òîäîðõîé òîîíû õ¿¿õýä ë èéì áîëîìæèéã  àøèãëàæ ÷àääàã, ó÷èð íü áîëîâñðîëûí òîãòîëöîî íü õóó÷èí õýâýýðýý áàéäàã. Õºãæëèéí áýðõøýýëòýé õ¿¿õýä ýíý òîãòîëöîîíä íèéöýæ òýíöýõèéí òóëä ìàø èõ ÷àðìàéëò øààðäàíà.

Тусгай áîëîâñðîë /1997 оноос өмнөх үе/

Хºãæëèéí  õºãæëèéí áýðõøýýëòýé õ¿¿õäèéã  òóñãààðëàí ñóðãàõ  òîãòîëöîî áºãººä ýíý íü åðäèéí ñóðãóóëèóä òýäíèé òóñãàé õýðýãöýýã õàíãàæ ÷àäàõã¿é ãýæ ¿çäýã. Èéìýýñ òóñãàé ñóðãóóëü, åðäèéí ñóðãóóëèéí  äýðãýä òóñãàé àíãè õýëáýðýýð  îðøèæ áàéäàã. 


Бид одоо Тэгш Хамруулан Сургах Боловсролыг Монгол Улсад хэрэгжүүлэх гэж их хичээцгээж байгаа яагаад гэвэл “Хөгжлийн бэрхшээлтэй эсвэл бэрхшээлгүй гэдгээсээ үл хамааран хүүхэд бүр суралдах эрхтэй” гэдэгт бид итгэдэг. Хэрэв боловсролын систем нь болоод сургуулиуд Тэгш Хамруулан Сургах Боловсролыг бүрэн нэвтрүүлж чадах юм бол "тусгай" болон "онцгой" гэдгээс үл хамааран хүүхэд бүрт боловсрол эзэмших боломж нь нээлттэй байх юм.  

Яагаад энэ хэрэгтэй юм бас хэрхэн үүнийг хийх вэ гэсэн асуултын хариултыг хайж байгаа бол хэсгийг нь ч болов доорхи холбоосыг үзээд хариултаа харна уу


http://www.youtube.com/watch?v=EfMlmxFZBko

Friday, April 29, 2011

Хөгжлийн бэрхшээлтэй охид


Эрхэм найзуудаа,

Доорхи мэдээлэлтэй танилцан уу. Үүнийг орон нутаг дах ХБ-тэй иргэдийн байгууллагууд, хувь хүмүүст тараахыг хүсье. Сонирхсон оролцогчдод миний бие нь хувь хүнийхаа хувьд бичсэн түүхийг нь орчуулах, Гадаадын болон Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүст зориулан нээсэн өөрийн цахим хуудас болох

http://www.oidov.blogspot.com/ дээр тавих байдлаар дэмжлэг үзүүлэх боломжтой.  

Английн нэр хүндтэй сонин болох Guardian UK-ээс хөгжлийн бэрхшээлтэй охидын өмнө тулгардаг бэрхшээлүүдийг харуулсан түүх бичих сонирхолтой уралдаан зарласан байна.

Тухайлбал дараах асуудлуудыг хөндсөн байвал:

  • Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийн Эрхийн Тухай НҮБ-ын Конвенци болон Хүүхдийн Эрхийн Тухай НҮБ-ын Конвенцид заасан эрхээ эдэлхэд ХБ-тэй охидод ямар бэрхшээлүүд тулгардаг вэ?
  • ТББ-ууд болон Засгийн Газар, Төр Захиргааны байгууллагууд ХБ-тэй охидын эрхийг хамгаалж асуудлыг шийдвэрлэх ажлыг хэр сайн хангалттай/хангалтгүй хийж байна?
  • Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийн Эрхийн Тухай НҮБ-ын Конвенцид тусгагдсан хөгжлийн бэрхшээлийн бүх төрлүүдийг хөгжлийн бодлого болон хөтөлбөрүүдэд эрх тэгш ижил хэмжээнд тусгаж чадаж байна уу?
  • ХБ-тэй охидын хүйсийн асуудал нь хөгжлийн бэрхшээлийн асуудлыг хэр их хүндрүүлж байна?
  • Хөгжлийн Бодлого Баригчид ХБ-тэй охидыг өөрийн бодлого хөтөлбөртөө оруулж байх нөхцөлийг хэрхэн хангах вэ?
Бичүүлсэн түүхээ ирүүлэх эцсийн хугацаа 13-06-2011.

Илүү дэлгэрэнгүй доорхи холбоосоос харна уу.

http://www.guardian.co.uk/journalismcompetition/2011-theme-disabled-girls



Dear Friends,


Personally, I am expressing my support to the interested applicants in translation of the story as well as posting it on my blog www.oidov.blogspot.com designed for bridging Mongolian and International Disability communities.


An interesting initiative from the Guardian UK - they've announced a competition for stories that will feature the challenges faced by disabled girls.

Some of the questions the Guardian is asking are the following:

    • What are the challenges disabled girls face in accessing their rights under UNCRC and UNCRPD?
    • To what extent are NGOs and national governments meeting the needs and rights of disabled girls?
    • Are all the different types of disabilities under the UNCRPD ebing equally included in development programme and policies?
    • To what extent is gender exacerbating the issue?
    • How can the larger development community ensure that it includes disabled girls within its own policies and programmes?

The deadline for submission is 13 June.

http://www.guardian.co.uk/journalismcompetition/2011-theme-disabled-girls


 


Би амьдралд хайртай.


Төрөлхийн гаргүй, хөлгүй хүний өөрийн амьдралын тухай ярисан зүйл. Өглөө орноосоо ч босоход хэцүү, хоол хийж идэхдээ ч хүний хараан доор байж болох тэрээр хэзээ ч энэ амьдралд бууж өгөөгүйгээр барахгүй бусдад яаж хүч чадалтай байх талаар урамшуулж байгаа юм.

- Миний нэрийг Ник Войжик гэдэг. Би дэлхийгээр аялаж, загасчилч, голф тоглож мөн сэлэх дуртай. Би амьдралд хайртай. Би аз жаргалтай хүн.

- Би амьдралынхаа турш найдваргүй, нурж унасан, ганцаардсан байдалтай байсан. Энэ ямар ч утга зорилгогүй юм шиг байсан. Миний амьдралд ямар ч зорилго байхгүй, сургуульдаа явах ч зорилго байгаагүй. Би Их Сургуульд ч явж чадна гэж бодож байгаагүй. Энэ нэг л хүйтэн байсан.

Би яг яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ энэ яг энэ амьдралд дийлэгдсэн юм шиг байсан.

- Маш их баярлалаа. Та бүгдийг харахад маш сайхан байна.

Надад гар хөл аль нь ч  байхгүй. Гэхдээ надад жижигхэн тахианы бөмбөрийн хэрэгсэл байгаа.

- Таалагдаж байна уу? Хүн бүр үүнийг сонсоод ойлгохоор байгаа биз. Одоо жаахан Техно ая явъя.

- Та нарт таалагдаж байна уу? Энэ дажгүй байсан уу?

Үргэлжлүүлэн энэ доорхи холбоосыг дараад бичлэгийг нь монгол хэл дээр үзнэ үү:

 http://www.youtube.com/watch?v=XEke4B9F2ck

Tuesday, April 12, 2011

Николай Кобельков - Гайхамшигт хүний тухай.





Николай Кобельковын амьдрал vнэхээр эр зоригийн гайхамшигаар дvvрэн билээ. Эрхтэн эрvvл саруул бvтэн хvмvvс амьдралд доошоо орж, ууж согтуурч байхад тэрбээр эрхтэн бvрэн бvтэн хvмvvсээс дутахааргvй амьдарч байгаа нь тvvнийг дэлхийд алдаршуулж, тvvгээр ч vл барам vр ач нартаа vлдээх єв хєрєнгє хvртэл хурааж чаджээ. Интернетэд Николайн амьдралын талаар «байдаг л нэг» намтар, гэхдээ бас алдаа мадагтай байх нь зєндєє бий. Харин тvvний амьдралын талаар австри улсын албан ёсны << Prater Dynastien >> сайтаас Николайн гэр бvлийнхний тухай нэлээд бодит мэдээлэл олж авсныг та бvхэнд толилуулж байна.

Николай 1851 оны 7 дугаар сарын 22-нд Оренбург мужийн Вознесенск хотод Василий болон Наталья Кобельковынхны гэрт тєржээ. Дєрвєн мєчгvй хvvхэд тєрсєнд эцэг эх нь vнэхээр балмагджээ. Тэгээд нэртэй эмч домч нарыг зєвєлгєє авахаар дууджээ. Эцэг Василий Кобельков нь тэр vед хотын дарга, чинээлэг нэгэн байсан болохоор хамгийн сайн эмч нарыг урьж залсан нь мэдээж. Хичнээн ухаантай эмч нарыг урьж залсан ч тэд Николайн дєрвєн мєчийг ургуулж эс чадав. Энэ аномаль (хэвийн бус) vзэгдлийн талаар эмч нар таамаглахаас цаашгvй vлдэв. Тэдний vзэж байгаагаар: энэхvv «аажим ампутаци (мєчгvй болгох)» нь «vр хєврєл эхийн умайд уутанд бойжиж байхад цуултархаг утаснууд vр хєврєлийг ороож багласнаас болж хэвийн бус гаж хєгжил явагдахад хvрдэг. Энэхvv цуултархаг утаснууд бойжиж буй vр хєврєлийн гарын хуруу, хєлийг ч «тасдах» аюултай гэнэ. Николайн хувьд энэ аномаль vйл явц хэтэрч дєрвєн мєчгvй болгожээ. Баруун мєрєнд нь жаахан ургацаг vлджээ. Энэ ургацагаар Николай бага зэргийн хєдєлгєєн хийдэг нь тvvнийг дэлхийд алдаршуулжээ.

Николайн биеийн бусад хэсгийн єсєлт хэвийн явагдаж байгаад эцэг эх нь баярлаж байв. Хоёр настай байхдаа ургацагаараа тулж явж эхлэв. Том болох тусмаа улам гавшгай хєдлєх болсон нь харсан хvмvvсийг vнэхээр гайхашруулж байв. Сургуульд багш нар нь хvvгийн эр зоригийг биширч тvvнийг бичvvлж сургахаар шамдав. Николай баруун мєрнийхєє ургацагийг хацартаа наан vг vсгийг гоё бичдэг байв.

Хєгжлийн бэрхшээлийг vл хайхран амьдралын хvнд нєхцєлд залуу Николай янз бvрийн энгийн багаж хэрэгслийн тусламжтайгаар ан хийх, загас барих, морь унах зэрэг vйлдлийг хийж сурчээ. 18 насандаа Оренбург мужийн алтны уурхайд тєлбєрийн данс болон тооцооны бусад баримтуудыг цэгцлэхэд оролцон ажиллаж байлаа. Энэ ажлаа хийгээд удаагvй байтал 1870 онд тvvний амьдралд хувь тавиланг нь єєрчилсєн vйл явдал болов. Театрын нэрт продюсер Берг Николайг яармаг дээр харж єєрийн театрт ажиллахыг урив.

Кобельков 20 наснаасаа эхлэн театрын vйл ажиллагаагаа эхлэж Оросын олон хотууд, дараа нь Европт айлчан тоглолт хийв. Тvvний vзvvлбэр нь энгийн боловч тvvнээс их авхаалж самбаа ур чадвар шаардаж байлаа. 1900 онд тvvний тайзан дээрх «эв дvйг» харуулсан богино хэмжээний киноны зураг авалтанд оржээ. Кинонд Николай бартай торонд байдаг «vхлийн vзvvлбэр»-ийг л оруулаагvй байна.

Европоор айлчлан тоглолт хийж байхдаа хайр сэтгэлтэй бvсгvй болох 18 настай Анна Шарлотта Вилферттэй учирчээ. Анна Николайд хайраа илчилж 1876 онд дурласан хосууд Вена хот дахь евангелийн сvмд хуримаа ёсложээ. Анна жирэмслэхэд Николай єєртэйгєє адил зэрэмдэг хvvхэд гарах байх гэж их айж байжээ. Гэтэл ууган хvv Александр нь цоо эрvvл тєржээ. Кобельковынх 5 хvv (Александр, Отто, Николай, Пауль, Ернст), Хелена гэдэг нэг охинтой. Хvvхдvvдийнх нь бага насны амьдрал Вена хотод єнгєрч, том болсон vедээ эцгийгээ галт тэргэнд явахад нь дагалдаж явдаг болжээ.

1906 онд Кобельковынхан Венийн Пратер паркад анхны газраа худалдан авч хэд хэдэн vзvvлбэрийн газар, тvvний дотор унадаг дугуй болон чаргаар гулсах газруудыг байгуулжээ. Дараа нь дахин хоёр газар худалдан авч жvжигчнээс чинээлэг хєрєнгєтєн болтлоо єєрчлєгджээ. Энэ єв хєрєнгє нь тvvнийгэр бvл болон vр садыг нь 1970 он хvртэл хангалттай амьдрах бололцоог олгожээ. 1970 онд Пратер паркийг сэргэн єєрчлєн босгох ажил эхлэж, оронд нь орчин vеийн байшин барилга барьж эхлэжээ. Мэдээжийн хэрэг энэ газрыг эзэмшигчид багагvй мєнгєн нєхєн тєлбєр авсан нь ойлгомжтой.

1912 онд унадаг євчнєєс болж эхнэр Анна нь нас барав. Николайн хувьд энэ явдал vнэхээр том цохилт болов. «Эхнэр маань энэ дэлхийд урьд ємнє нь байгаагvй хамгийн сайн хvн байв. Тэр надад жаргал єгєхийн тулд миний амьдралд охин тэнгэр шиг орж ирсэн билээ» хэмээн тэрбээр ярьж байжээ. Аннагаа нас барснаас хойш  Кобельков энд тэнд явж концерт тоглохоо больж Венад очиж гэр бvл, vр хvvхдvvдийнхээ дунд амар жимэр амьдарсаар 1933 оны 1 дvгээр сарын 19-нд нас баржээ.

Эх сурвалж: www.caak.mn













Friday, April 1, 2011

“ASIA TRY 2011” МОНГОЛД / ASIA TRY 2011 in MONGOLIA

ASIA TRY 2011” МОНГОЛД  /  ASIA TRY 2011 in MONGOLIA
Манай  нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх зөв ойлголт хандлага хараахан бүрэн төгс бий болж чадаагүй байна. Нийгэмд зөв хандлага бий болж чадаагүй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүний эрхийн наад захын эрхийг эдэлж, өөрийн үзэл бодол, хүсэл зорилгоор чөлөөтэй амьдарахад саадыг үүсгэж байна. Уг асуудал нь нийтийн тээвэр, барилга байгууламж зэрэг хаана ч дэд бүтцийн саад тэдэнд тулгарч байдгаар харагдана. Энэ нь Азийн ихэнх орнуудад ч мөн тулгардаг асуудал.
Гэвч  зарим улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие даан бусдаас хараат бус амьдрах хөдөлгөөнөөр нийгмийг өөрчлөх идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Бид ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг цөм болгосон, өөрсдийн оролцоо, үзэл бодлоо нийгэмд таниулах, нөлөөллийн үйл ажиллагааг өрнүүлж нийгмийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй болгон өөрчлөх зорилгоор анхны “Түгээмэл Хөгжил” хараат бус төвийг 2010 онд үүсгэн байгуулсан.
1970-аад оноос Азид тэр дундаа Японд маш хүчтэйгээр өрнөж эхэлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлгөөн 1980 он гэхэд олон арга хэлбэрээр үйл ажиллагаа явагдах болсон. Үүний нэг ажил “TRY” – “Сорих” хэмээн нэрлэх хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоотой аяллын хэлбэрээр зохион байгуулагдах нөлөөллийн үйл ажиллагаа байсан.
1986 онд анх Осака болон Токио хотын хооронд хийгдэж эхэлсэн аялал, 2007 оноос эхлэн Азийн орнуудын хараат бус төвүүдийн Кокорозаши  сүлжээнийхэн хамтран олон улсын үйл ажиллагаа болгон өргөжүүлэн тогтмол давтамжтай явуулж байна. Кокорозаши сүлжээнд Азийн 8 орон  багтдаг бөгөөд 1999 онд Asia TRY in Thailand,  2001 онд “ASIA TRY” Япон, Солонгос хамтран хийсэн. 2007 онд “ASIA TRY in Korea, 2009 онд “ASIA TRY in Taiwan” зохион явагдаж байсан.
Энэ удаа “ASIA TRY 2011” үйл ажиллагааг Монголд хийхээр тус сүлжээнийхэн шийдвэрлэсэн болно. 
Зорилго
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдаас хараат бус амьдрах нөхцөл, боломжийг хүмүүст таниулах, уриалах, дэд бүтцийн стандартыг сурталчилах.
Зорилт
Аяллын явцад:
·    Хөгжлийн бэрхшээлтэй хүний хараат бус хөдөлгөөнийг сурталчлах
·    Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргааны өнөөгийн Монгол улсын системийн талаар төрийн байгууллагад өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн ярих замаар тэдэнд Хараат бус амьдрах системийн талаар таниулах
·    Нийгэмд саадгүй орчин бүрдүүлэх ажлыг уриалах, холбогдох дэд бүтцийн  стандартуудыг сурталчилах
·    Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдний байгууллагуудад хараат бус амьдрах үзэл бодлыг ойлгуулах
Оролцогчид
Кокорозаши сүлжээ буюу Монгол, Япон, Солонгос, Тайвань, Камбодж, Непал, Пакистан, Казакстан улсын хараат бус төвүүд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй гишүүд, туслахаар оролцох оюутан залуучууд нийлсэн 75 хүн.
Хугацаа
2011 оны 6 сарын 26-аас 7сарын 5-ны өдрүүдэд. Нийт 10 хоног. 
Үйл ажиллагаа явагдах газар
Монгол улсын Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Бага-Нуур, Налайх, Төв аймаг гэсэн  чиглэлд аялал зохион байгуулагдана.
Сонирхвол: Taiwan Try 2009:

“Түгээмэл Хөгжил” хараат бус төвийн хүсэлтээр нийтлэв..

Monday, March 14, 2011

“Амлалтаа биелүүлэх: хөгжлийн бэрхшээлийн асуудлыг Мянганы Хөгжлийн Зорилтуудын хүрээнд оруулах”




12-р сарын 3-ны энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх болон түүнтэй холбоотой асуудлыг ойлгоход дэмжлэг үзүүлж, улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын бүхий л салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулах зорилготой. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн бүхий л үйл ажилд тэгш оролцож, хүний эрхээ бүрэн эдлэх талаар дурдсан 1982 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас батлан гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар авах арга хэмжээний Дэлхийн Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх боломж олгодог юм.



ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХЭЛСЭН ҮГ

2010- оны 12-р сарын 03


 Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийн Олон Улсын өдрийн энэ жилийн уриа нь “Амлалтаа биелүүлэх: хөгжлийн бэрхшээлийн асуудлыг Мянганы Хөгжлийн Зорилтуудын хүрээнд оруулах”.

Өнгөрсөн 9-р сард болсон Мянганы Хөгжлийн Зорилтын Их Хурлаар дэлхийн улс гүрний тэргүүнүүд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьжиргаа, амьдралыг дээшлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд бидний ойрын хүмүүс ч бий – гэр бүлийн гишүүд, найз нөхөд болон хөршүүд. Бие эрхтэний, оюун ухааны, мэдрэхүйн бэрхшээлтэй хүмүүс та бидний дунд цөөнгүй байгаа ба дэлхийн нийт хүн амын 10 хувийг эзэлж байна.

Хөгжлийн бэрхшээл нь ядууралтай их нягт уялдаатай асуудал юм. Хөгжиж буй улс орнуудын ядууралд өртсөн нийт хүн амын 20 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг гэсэн тооцоо байдаг. Эдгээр хүмүүс ажилгүйдэлд ихээр өртсөн байхын зэрэгцээ боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх боломжгүй байх нь элбэг юм. Олон улс оронд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан ямар нэгэн нийгмийн үйлчилгээ байдаггүй ба эдгээр хүмүүс бүхэл амьдралаа олон нийтээс тусгаарлагдсан, ганцаардмал байдалд өнгөрөөж дуусах нь элбэг байдаг.

Хэдийгээр эдгээр хүмүүст тохиолдох саад тотгор их ч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нугарашгүй хатан зоригтой гэдгээ олонтаа харуулаад байгааг бид харсан. Бид бүхэн хүний хөгжлийн дээд түвшинд хүрсэн зарим нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амжилтыг харан бахархдаг ч, үүнээс хэцүү амьдралыг туулж, эрх ба боломжоор хязгаарлагдмал байгаа бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг мартах ёсгүй юм.

Улс орны Засгийн Газрууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих тал дээр илүү сайн ажиллах ёстой. Энэ нь юуны түрүүнд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг Мянганы Хөгжлийн Зорилтуудын ажлын хүрээнд оруулах ёстой гэсэн үг юм. Мянганы Хөгжлийн Зорилтын Их Хурлын Ажлын Төлөвлөгөөг батлах үеэр дэлхийн улс гүрний тэргүүнүүд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хийж буй өнөөгийн алхмууд хангалттай биш байгааг хүлээн зөвшөөрсөн.

Ядуурал, өвчлөл болон ялгаварлан гадуурхалтай хийх тэмцэлд үүнд хамгийн ихээр өртөөд байгаа нийгмийн бүлэг хүмүүсийг чадавхижуулахад чиглэсэн зорилго бүхий бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжгүйгээр бид амжилтанд хүрэхгүй юм гэдгийг энэ тэмдэглэлт Олон Улсын Өдөр хүлээн зөвшөөрцгөөе. Бид амлалтандаа хүрнэ гэдгээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өмнө амалцгаая. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй зөвхөн тэтгэлэг авагчид гэсэн утгаар харьцах биш харин бидэнтэй хамтран өөрчлөлтийг авчрах үнэтэй, түнш хэмээн үнэлж олон улсаар хамтран хүлээн зөвшөөрсөн 2015 он буюу Мянганы Зорилтуудад Хүрэх 5 жилийн төлөвлөгөөгөө та бид бүгдээр биелүүлцгээе.


Өмнөх жилүүдийн уриа:


2009      "Мянганы хөгжлийн зорилтыг бүгдэд тэгш (Inclusive) болгох нь: Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний хамт олныг эрх мэдэлжүүлэх”,

2008      "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц: Бүх нийтийн шударга байдал ба эрхэм зэрэг"

2007      "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зохистой ажил"

2006      "Цахим хүртээмж"

2005      "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх: Хөгжил дэх үйл ажиллагаа"

2004       "Бидэнгүйгээр бидний тухай юу ч байхгүй"

2003      "Бидний дуу хоолой"

2002      "Хараат бус амьдрал ба тогтвортой амьжиргаа"

2001      "Бүрэн дүүрэн оролцоо ба ижил тэгш байдал: Ахиц дэвшлийг үнэлж, үр дүнг дүгнэх шинэ хандлагыг уриалж байна"

2000      "Мэдээллийн технологийг бүх нийтийн болгох"

1999      "Шинэ мянганыг бүх нийтийн хүртээл болгох"

1998      "Урлаг, Соёл ба хараат бус амьдрал"

1997      Урлаг, спорт, ба хөгжлийн бэрхшээл”


Эх сурвалж
http://www.mn-nhrc.org/en/node/816
http://www.un.org/disabilities/default.asp?id=1484



Thursday, March 3, 2011

Бид бүгд ялгаатай харин эцэстээ хүн хэвээрээ

"Энэ нийтлэлийг www.caak.mn -с авч тавихдаа бид бүхэн төрхөөс эхлэн ялгаатай төрдөг гэвч эцэстээ хүн хэвээрээ байдаг. Миний өвчин бол саяд нэг тохиолддог бол энэ охиных 10 тэрбумд, харин өөр хэн нэгнийх арай ойр давтамжтай гэдгээрээ л ялгаатай гэдгийг ухаараасай гэсэндээ нийтэллээ"  

10 тэрбум хvнд нэг тохиолддог нэн ховор нэгэн євчний улмаас шаналж байгаа энэ охиныг  Супатра Сазуфан гэдэг. Ойр дотныхон нь “Нат” гэж дууддаг энэ 6 настай охин нь Тайландын Бангкок хороололд байдаг нэгэн бага сургуульд явдаг ажээ. Нат -ыг зовоож байгаа гипертрихоз хэмээх генийн тун ховор євчин нь бие болон нvvрэн дээр маш их хэмжээний vс ургах замаар илэрдэг байна. Амь насанд аюулгvй хэдий ч євчтєнийгєє нийгэмд хvлээн зєвшєєрєгдєж, эгэл жирийн амьралаар аж тєрєхєд нь саад болдог энэ євчнийг анагаах жор огт байдаггvйн дээр хvний хорвоо энэ гажигийг талаар маш бага мэдээлэлтэй байдаг ажээ. Тvvний ээж болох 35 настай Сомпол болон аав Самроенг нар нь Шарын шашны эд зvйл дархалж, зардаг юм байна. Ээж нь Нат-ын нvvрэнд дээр ургасан vсийг нь цаг vргэлж тайрч єгдєг бєгєєд сард нэг удаа хусдаг ажээ. Ингээд нэгэн ер бусын амьдрал, хувь заяатай охины талаарх фото сурвалжлагыг танд хvргэе.

Сомпол охиныхоо vсийг том болоод гуужиж унана гэж найддаг ажээ. Учир нь ийм євчтэй хvмvvсийн нvvр болон биеийн vс нь єсєж том болсных нь дараа гуужиж унасан тохиолдлууд байдаг гэнэ. Хэрэв тэдний энэ хvлээлт найдваргvй болох юм бол эцэг эх нь Нат-ыг Sirisaj эмнэлэгт хэвтvvлж, лазерийн эмчилгээ хийлгэх бодолтой байгаа юм. Хэдийгээр гадаад тєрх нь маш онцгой бєгєєд бага зэргийн эвгvй ч гэсэн эцэг эхийн бялхсан хайр, сургуулийн найзуудынх нь зєєлєн дулаан хандлага, багш нарынх нь элэгсэг байдал нь Нат-ыг зургаан настай хvvхэд гэхэд єєртєє маш их итгэлтэй, тэр битгий хэл хэрсvv нэгэн болгожээ. Тэрээр германы DPA агентлагийн сэтгvvлчид єгсєн ярилцлагадаа: “Манай найзууд намайг шоолдоггvй юм. Харин би л заримдаа тэд нарыг шоглох дуртай” гэж хэлсэн байна. Vнэн хэрэг дээрээ тvvнийг зарим танихгvй хvvхдvvд “сармагчин” гэх мэтээр дооглох vе гардаг гэж ээж нь хэлжээ. Єнгєрсєн 400 жилд ийм євчний тохиолдол 50 ширхэг гарсан гэсэн баримтаас vзэхэд 10 тэрбумд нэг тохиолддог болох нь тогтоогдсон байна.


 
Эх сурвалж: www.caak.mn