Help by Sharing Your Knowledge

Information ► Knowledge ► Capacity / Мэдээлэл ► Мэдлэг ► Чадавхи;

Friday, April 1, 2011

“ASIA TRY 2011” МОНГОЛД / ASIA TRY 2011 in MONGOLIA

ASIA TRY 2011” МОНГОЛД  /  ASIA TRY 2011 in MONGOLIA
Манай  нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх зөв ойлголт хандлага хараахан бүрэн төгс бий болж чадаагүй байна. Нийгэмд зөв хандлага бий болж чадаагүй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүний эрхийн наад захын эрхийг эдэлж, өөрийн үзэл бодол, хүсэл зорилгоор чөлөөтэй амьдарахад саадыг үүсгэж байна. Уг асуудал нь нийтийн тээвэр, барилга байгууламж зэрэг хаана ч дэд бүтцийн саад тэдэнд тулгарч байдгаар харагдана. Энэ нь Азийн ихэнх орнуудад ч мөн тулгардаг асуудал.
Гэвч  зарим улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие даан бусдаас хараат бус амьдрах хөдөлгөөнөөр нийгмийг өөрчлөх идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Бид ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг цөм болгосон, өөрсдийн оролцоо, үзэл бодлоо нийгэмд таниулах, нөлөөллийн үйл ажиллагааг өрнүүлж нийгмийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй болгон өөрчлөх зорилгоор анхны “Түгээмэл Хөгжил” хараат бус төвийг 2010 онд үүсгэн байгуулсан.
1970-аад оноос Азид тэр дундаа Японд маш хүчтэйгээр өрнөж эхэлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлгөөн 1980 он гэхэд олон арга хэлбэрээр үйл ажиллагаа явагдах болсон. Үүний нэг ажил “TRY” – “Сорих” хэмээн нэрлэх хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоотой аяллын хэлбэрээр зохион байгуулагдах нөлөөллийн үйл ажиллагаа байсан.
1986 онд анх Осака болон Токио хотын хооронд хийгдэж эхэлсэн аялал, 2007 оноос эхлэн Азийн орнуудын хараат бус төвүүдийн Кокорозаши  сүлжээнийхэн хамтран олон улсын үйл ажиллагаа болгон өргөжүүлэн тогтмол давтамжтай явуулж байна. Кокорозаши сүлжээнд Азийн 8 орон  багтдаг бөгөөд 1999 онд Asia TRY in Thailand,  2001 онд “ASIA TRY” Япон, Солонгос хамтран хийсэн. 2007 онд “ASIA TRY in Korea, 2009 онд “ASIA TRY in Taiwan” зохион явагдаж байсан.
Энэ удаа “ASIA TRY 2011” үйл ажиллагааг Монголд хийхээр тус сүлжээнийхэн шийдвэрлэсэн болно. 
Зорилго
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдаас хараат бус амьдрах нөхцөл, боломжийг хүмүүст таниулах, уриалах, дэд бүтцийн стандартыг сурталчилах.
Зорилт
Аяллын явцад:
·    Хөгжлийн бэрхшээлтэй хүний хараат бус хөдөлгөөнийг сурталчлах
·    Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргааны өнөөгийн Монгол улсын системийн талаар төрийн байгууллагад өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн ярих замаар тэдэнд Хараат бус амьдрах системийн талаар таниулах
·    Нийгэмд саадгүй орчин бүрдүүлэх ажлыг уриалах, холбогдох дэд бүтцийн  стандартуудыг сурталчилах
·    Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдний байгууллагуудад хараат бус амьдрах үзэл бодлыг ойлгуулах
Оролцогчид
Кокорозаши сүлжээ буюу Монгол, Япон, Солонгос, Тайвань, Камбодж, Непал, Пакистан, Казакстан улсын хараат бус төвүүд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй гишүүд, туслахаар оролцох оюутан залуучууд нийлсэн 75 хүн.
Хугацаа
2011 оны 6 сарын 26-аас 7сарын 5-ны өдрүүдэд. Нийт 10 хоног. 
Үйл ажиллагаа явагдах газар
Монгол улсын Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Бага-Нуур, Налайх, Төв аймаг гэсэн  чиглэлд аялал зохион байгуулагдана.
Сонирхвол: Taiwan Try 2009:

“Түгээмэл Хөгжил” хараат бус төвийн хүсэлтээр нийтлэв..

0 comments:

Post a Comment