Help by Sharing Your Knowledge

Information ► Knowledge ► Capacity / Мэдээлэл ► Мэдлэг ► Чадавхи;

Thursday, November 10, 2011

ХБИ-тэй гайхамшигт 10 хүний түүх

Энэ блогийг хөтлөхийг хүссэн гол шалтгаануудын нэг бол Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийн мэдлэг чадварыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ итгэл, урам өгөх зүйлсийг мөн хүргэж байхыг зорьж байгаад юм.
Тиймээс та бүхэндээ “ХБИ-тэй гайхамшигт 10 хүний түүх” –ийг хэсэгчлэн орчуулан хүргэж байна.   
Хөгжлийн бэрхшээлтэй хирнээ баялаг, хангалуун, бүрэн бүтэн амьдралыг аваад явж байгаа олон хүн энэ хорвоо дээр байгаа. Эдгээр хүмүүсийн зарим нь үнэндээ бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсийн аль алинд нь урам зориг өгөхөөр хүмүүс байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хирнээ амьдралдаа гайхамшигт амжилтанд хүрсэн 10 хүмүүний товч түүхийг та бүхэндээ хүргэе.
1.
     Өөрийн бэрхшээлээс үл хамааран гайхамшигт амжилтанд хүрсэн энэ хүнийг Стефен Хаукинг гэдэг. Түүний гаргасан амжилтууд нь магадгүй, дэлхийд хамгийн алдартай ХБИ-ийн нэг болгосон байх. Тэрээр хөдөлгөөний мэдрэлийн сааталтай ба олон улсад нэр хүндтэй физикч мөн математикч юм. Стефен Хаукинг, 35 настайдаа,  Кэмбриджийн профессорын зэргийг таталцлын хуулийн чиглэлээр хамгаалсан байсан ба удалгүй Лукасын нэрэмжит Математикийн Профессорын хүндэт шагналыг хүртсэн юм. Тэрээр, “Цаг хугацааны товч түүх: Ертөнцийн эхлэлээс Хар нүх руу ” хэмээх алдарт киноны үндэс нь болсон номыг бичсэн түүхтэй. 
      
      Эх сурвалж: http://www.sooperarticles.com/



0 comments:

Post a Comment