Help by Sharing Your Knowledge

Information ► Knowledge ► Capacity / Мэдээлэл ► Мэдлэг ► Чадавхи;

Monday, February 13, 2012

Нэг хөлтэй Нэгдсэн Улсын Аварга бөх.

Аризона мужийн Их Сургуулийн оюутан Антони Роблес зөвхөн ганц хөлтэй. Гэвч энэ нь түүнийг сонгомол барилдаанаар жиндээ улсын аварга болоход огтхон ч саад болоогүй юм.

Хорвоод мэндлэхдээ нэг хөлтэй төрсөн Антони Роблес 56 кг-ийн жинд Айвогийн Мэтт Мак Донахью-тай барилдаж 7-1 онооны харьцаатайгаар ялалт байгуулжээ. Роблесийн гурав хоногийн гайхамшигт хичээл зүтгэл нь түүнд “Шилдэг бөх”-ийн шагнал авчирсан байна.

Тэрбээр Мэтт Мак Донахью-тай барилдахдаа, эхний хэсгээс л санаачлагыг гартаа авч өрсөлдөгчөө илт давуу байдлаар шахаж барилдсаар 7-0 харьцаатайгаар эхний үейиг дуусган улмаар барилдааныг бүхэлд нь ялсан юм. Роблес өөрийн гарын шууны  бярыг голчлон ашигладаг ба тэрээр үүнийгээ “Суга таяг хэрэглэдэг маань бяр суухад ихээхэн нөлөөлсөн, энэ нь миний давуу тал” гэж онцлон хэлжээ.


Орчуулсан: Ж. Дуламсүрэн

0 comments:

Post a Comment