Wednesday, February 8, 2012
Thursday, November 17, 2011
ХБИ-ТЭЙ ГАЙХАМШИГТ 10 ХҮНИЙ ТҮҮХ. 4
Танни Грэй Томпсон бол хамгийн алдартай хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын нэг байх нь маргаангүй. Танни нь Их Британи улсыг төлөөлөн Параолимпийн 100 метрээс 800 метр хүртэлх зайны уралдаануудад оролцож 14 медаль авснаас 9 нь алт байсан ба нийт 20 гаруй удаа рекордуудыг эвдэж байсан гайхамшигт тамирчин. Тэрээр Лондонгийн Марафонд тэргэнцэртэй уралдаж 5 удаа түрүүлснийхээ дараагаар телевизийн нэвтрүүлэгчээр ажиллах болсон бахархам хүмүүсийн нэг юм.
Эх сурвалж: http://www.sooperarticles.com/
ХБИ-ТЭЙ ГАЙХАМШИГТ 10 ХҮНИЙ ТҮҮХ. 3

Парламентын гишүүн, Боловсрол, Дотоод хэргийн асуудлыг хариуцсан нарийн бичгийн дарга, Хөдөлмөр эрхлэлт ба тэтгэмжийн асуудлыг он дараалан, олон удаан хариуцаж байсан төрийн зүтгэлтэнг Давид Блункетт гэдэг. Тэрээр төрөлхийн харааны бэрхшээлтэй ч, үүнийг саад гэж бодохыг өөртөө зөвшөөрөлгүй амьдарч байгаа гайхамшигт хүмүүсийн нэг нь юм.
Эх сурвалж: http://www.sooperarticles.com/
Monday, November 14, 2011
ХБИ-тэй гайхамшигт 10 хүний түүх. 2
Америкийн Нэгдсэн Улсын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт. Тэрээр 1921 онд полиомиелит өвчин туссаны улмаас бүсэлхийнээс доош саажилттай болсон юм. Ерөнхийлөгч Рузвельт саажилттай болсныгоо хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй төдийгүй түүнтэй тэмцэхийн тулд олон янзын анагаах аргуудыг туршин хэрэглэж байсан. Үр дүнд нь Ерөнхийлөгч Рузвельт хөлний төмөр бэхэлгээ болон таягны тусламжтайгаар богинохон зайнд алхаж сурсан юм. Тэрээр олон нийтийн өмнө тэргэнцэр дээр сууж байгаа байдалтайгаар харагдахыг хүсдэггүй байсан ба полиомиелит өвчин туссан хүмүүст туслах сан байгуулахын зэрэгцээ хожим нь полиомиелит өвчиний эсрэг вакцин гаргаж чадсан “March of Dimes” хөтөлбөрийг удирдаж байсан гайхамшигт хүн юм.
Эх сурвалж: http://www.sooperarticles.com/
Эх сурвалж: http://www.sooperarticles.com/
Thursday, November 10, 2011
ХБИ-тэй гайхамшигт 10 хүний түүх
Энэ блогийг хөтлөхийг хүссэн гол шалтгаануудын нэг бол Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийн мэдлэг чадварыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ итгэл, урам өгөх зүйлсийг мөн хүргэж байхыг зорьж байгаад юм.
Тиймээс та бүхэндээ “ХБИ-тэй гайхамшигт 10 хүний түүх” –ийг хэсэгчлэн орчуулан хүргэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хирнээ баялаг, хангалуун, бүрэн бүтэн амьдралыг аваад явж байгаа олон хүн энэ хорвоо дээр байгаа. Эдгээр хүмүүсийн зарим нь үнэндээ бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсийн аль алинд нь урам зориг өгөхөөр хүмүүс байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хирнээ амьдралдаа гайхамшигт амжилтанд хүрсэн 10 хүмүүний товч түүхийг та бүхэндээ хүргэе.
1.
Өөрийн бэрхшээлээс үл хамааран гайхамшигт амжилтанд хүрсэн энэ хүнийг Стефен Хаукинг гэдэг. Түүний гаргасан амжилтууд нь магадгүй, дэлхийд хамгийн алдартай ХБИ-ийн нэг болгосон байх. Тэрээр хөдөлгөөний мэдрэлийн сааталтай ба олон улсад нэр хүндтэй физикч мөн математикч юм. Стефен Хаукинг, 35 настайдаа, Кэмбриджийн профессорын зэргийг таталцлын хуулийн чиглэлээр хамгаалсан байсан ба удалгүй Лукасын нэрэмжит Математикийн Профессорын хүндэт шагналыг хүртсэн юм. Тэрээр, “Цаг хугацааны товч түүх: Ертөнцийн эхлэлээс Хар нүх руу ” хэмээх алдарт киноны үндэс нь болсон номыг бичсэн түүхтэй. Эх сурвалж: http://www.sooperarticles.com/
Sunday, November 6, 2011
2009-Хөгжлийн Бэрхшээлтэй Залуучуудын Даяарчлал" Олон Улсын хөтөлбөр 2009
Удаан хугацаанд завсарлсны дараагаар, БНСУ-д "2009-Хөгжлийн Бэрхшээлтэй Залуучуудын Даяарчлал" Олон Улсын хөтөлбөрт 2009 онд оролцож, тэндээс олж мэдсэн зүйл дээрээ үндэслэн бэлтгэсэн илтгэлээ тавихаар шийдлээ
| Оролцогч улс орнуудын төлөөлөгчид. |
| БНСУ-ын ХБИ-ийн талаар баримталдаг үндсэн хуулиуд нь. |
| Мунгугва Электрониксийн үйлдвэрлдэг тоос сорогч |
| Мунгугва Электрониксийн хүртээмжтэй дотоод тохижолт. |
| Мунгугва Электрониксийн хүртээмжтэй дотоод тохижолт. |
| Сонсголгүй иргэдэд зориулсан дүрс гаграгч, чичиргээтэй утас. |
| Add caption |
| Хүртээмжтэй туслах хэрэглэгдэхүүнүүд \ахуйн хэрэгсэл\. |
| Хүртээмжтэй туслах хэрэглэгдэхүүнүүд \нүдний хүүхэн хараагаар хөдлөх компьютерийн чиглүүлэгч\ |
| Хүртээмжтэй туслах хэрэглэгдэхүүнүүд \компьютер дээр шивэхэд зориулагдсан\ |
| Хараагүй хүнд зориулсан тэмдэглэл |
Monday, August 8, 2011
Төрөлт нэмэгдэхийн хэрээр тархины саажилттай хүүхдийн тоо өсөж байна
Wednesday, May 4, 2011
Тэгш Хамруулан Сургах Боловсрол гэж юу вэ?
Энэ сэдвээр их олон зүйл ярьж болно. Гэвч өнөө үеийг шинжих гэсэндээ биш харин зөвхөн өнгөрсөн ба ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал ямар байсныг тодотгох гэсэндээ энэ сэдвийн талаар богинохон зүйл орууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсрол эзэмших явцдаа дараах 3 үе шатыг туулсан гэж мэргэжилтнүүд үздэг:
Òýãø õàìðóóëàõ ñóðãàëò /2006 оноос өнөө үе/
Х¿¿õäèéã áîëîâñðîëä òîõèðóóëàõ áóñ, õàðèí áîëîâñðîëûí òîãòîëöîîã øèíý÷ëýí ººð÷ëºõèéã øààðääàã. Á¿õ õ¿¿õýä ñóðàëöàõ ººðèéí ãýñýí îíöëîãòîé òóë ñóðãóóëü, áîëîâñðîëûí òîãòîëöîî íü õºãæëèéí áýðõøýýëòýé áîëîí áýðõøýýëã¿é õ¿¿õýä á¿ðèéí õýðýãöýýíä íèéöýí ººð÷ëºãäºõ ¸ñòîé õýìýýí ¿çäýã
Èíòåãðàö÷èëñàí ñóðãàëò /ямартаа ч 2003 оноос өмнөх үе/
Хºãæëèéí áýðõøýýëòýé õ¿¿õäèéã åðäèéí ñóðãóóëüä ñóðàëöàõ áîëîìæ îëãîõ áîëîâ÷ òîäîðõîé òîîíû õ¿¿õýä ë èéì áîëîìæèéã àøèãëàæ ÷àääàã, ó÷èð íü áîëîâñðîëûí òîãòîëöîî íü õóó÷èí õýâýýðýý áàéäàã. Õºãæëèéí áýðõøýýëòýé õ¿¿õýä ýíý òîãòîëöîîíä íèéöýæ òýíöýõèéí òóëä ìàø èõ ÷àðìàéëò øààðäàíà.
Тусгай áîëîâñðîë /1997 оноос өмнөх үе/
Хºãæëèéí õºãæëèéí áýðõøýýëòýé õ¿¿õäèéã òóñãààðëàí ñóðãàõ òîãòîëöîî áºãººä ýíý íü åðäèéí ñóðãóóëèóä òýäíèé òóñãàé õýðýãöýýã õàíãàæ ÷àäàõã¿é ãýæ ¿çäýã. Èéìýýñ òóñãàé ñóðãóóëü, åðäèéí ñóðãóóëèéí äýðãýä òóñãàé àíãè õýëáýðýýð îðøèæ áàéäàã.
Бид одоо Тэгш Хамруулан Сургах Боловсролыг Монгол Улсад хэрэгжүүлэх гэж их хичээцгээж байгаа яагаад гэвэл “Хөгжлийн бэрхшээлтэй эсвэл бэрхшээлгүй гэдгээсээ үл хамааран хүүхэд бүр суралдах эрхтэй” гэдэгт бид итгэдэг. Хэрэв боловсролын систем нь болоод сургуулиуд Тэгш Хамруулан Сургах Боловсролыг бүрэн нэвтрүүлж чадах юм бол "тусгай" болон "онцгой" гэдгээс үл хамааран хүүхэд бүрт боловсрол эзэмших боломж нь нээлттэй байх юм.
Яагаад энэ хэрэгтэй юм бас хэрхэн үүнийг хийх вэ гэсэн асуултын хариултыг хайж байгаа бол хэсгийг нь ч болов доорхи холбоосыг үзээд хариултаа харна уу
http://www.youtube.com/watch?v=EfMlmxFZBko






















































