Хараагүй иргэд интернэт ашиглаж, мессенжердэж, компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллаж байна гэж сонсоод МХҮХ-ны дэргэдэх Хараагүйчүүдийн нөхөн сэргээх сургалтын төвийг зорилоо.
Хараагүй иргэдийг тусгай зориулалтын компьютер хэрэглэдэг байх гэтэл тэд энгийн хэрэглээний персинал компьютер ашигладаг аж. Энгийн компьютерт дэлгэц уншигч "JOS-10" программ суулгахад л хараагүй иргэд ашиглах боломжтой болох аж. Энэ программ нь компьютер ямар үйлдэл хийж байгааг болон тухайн команд ямар үүрэгтэй зэргийг англиар мэдээлнэ. Энэ программын тусламжтайгаар харааны бэрхшээлтэй хүмүүс компьютерийг "сонсч" ажилладаг байна.
Харин хараагүй хүмүүс уг программыг ашигладаг болохын тулд англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх шаардлагатай.
Хараагүйчүүдийн компьютерийн сургалт энэ жил шинэ байранд орохоор хүлээж байгаа учир метериаллаг баазаа харгалзан одоогоор таван оюутан элсүүлжээ. Мөн Японы санхүүжилтээр 11 шинэ компьютер ирж байгаа тухай дуулгасан юм. Компьютерууд ирснээр суралцагсдынхаа тоог нэмж, хөдөөгийн иргэдийг ч хамруулах боломжтой гэнэ.
Хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд энэ танхимд компьютерийн талаар ямар ч төсөөлөлгүй ирдэг учир компьютерийн гартай хэрхэн харьцахаас эхлээд уйгагүй хичээл заадаг юм байна. Компьютөр, англи хэлний сургалт 2008 оноос хичээллэсэн бөгөөд энэ хугацаанд 25 хүн төгсчээ.
Хичээлийг Малайзын хараагүйчүүдийн компьютерийн багш бэлтгэх сургалтад суралцсан хараагүй багш нар заадаг. Багш нар суралцагсдын нэгэн адил хараагүй хүмүүс болохоор оюутнуудынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг ойлгож, компьютерээс гадна брайль бичиг, англи хэл, орон зайн чиг баримжааны дагалдах сургалтыг мөн заадаг байна.
Хараагүйчүүдийн нөхөн сэргээх сургалтын төв нь хараагүй хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцсэн дээрх сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг улсын хэмжээний цорын ганц байгууллага юм.
Хараагүй хүмүүсийг төрөлхийн болон осол гэмтлийн улмаас хожуу хараагүй болсон, сул хараатай гэж хуваадаг байна. Харин хожуу хараагүй болсон хүмүүс гуниг гутралд автсан, нийгмээс өөрийгөө тусгаарласан байдаг тул тэдэнд хичээл заахад бэрхшээлтэй хэмээн компьютерийн багш Т.Золжаргал хэлсэн.
Анх компьютерийн тухай төсөөлөл ч үгүй байсан энэ багш өнөөдөр дурын программ дээр ажиллах чадвартай болсноос гадна шавь нарыг нь албан байгууллагууд хүлээн зөвшөөрч ажилд авдаг болох цаг удахгүй ирнэ гэдэгт итгэдэг.
Тэрбээр ангийнхаа Ж.Лхагвадуламаар бахархаж буйгаа хэлсэн юм. Ж.Лхагвадулам анх хараагүйчүүдийн үсэг болох брайлиар уншиж чаддаггүй, англи хэл, компьютерийн анхан шатны мэдлэггүй байсан бол одоо оффисын программуудтай танилцаж, интернэтээр аялах дуртай болжээ.
Дэлхийн хэмжээнд 37 сая гаруй хараагүй хүн байдаг бол манай улсад 8000 гаруй насанд хүрсэн хараагүй иргэн, 130 мянга орчим харааны өөрчлөлттэй хүүхэд байгаа гэсэн тооцоо бий. Манай орны хувьд зөвхөн хараагүй иргэд гэлтгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч бие даан амьдрах нөхцөл боломж муугаас гэр бүл, хамаатан садныхаа дэмжлэгийг түшиглэн амьдардаг. Тэднийг нийгэмд бие даан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажлын байраар хангах, боловсрол эзэмших нөхцлийг нь бүрдүүлэх нь чухал.
Ер нь хараагүй иргэдэд ажлын байр дутмаг байгааг онцолмоор байна. Тэд англи хэл, компьютерийн сургалтад хэчнээн шамдан суралцаад ч өнөөгийн нийгэмд ажилтай болж чадахгүй. Тэдний авьяас чадвартайг нийгэм ойлгож, хүлээн зөвшөөрдөггүй.
Хараагүй иргэдийн сонсгол сайн. Тэднийг дуу бичлэгийн чиглэлийн болон лавлах үйлчилгээний ажилд ч авч болно шүү дээ. Хараагүйчүүд эрүүл хүмүүсийн нэгэн адил ажиллаж, амьдрах гэж сурч боловсрохын төлөө тэмцэж байна. Амьдрахын төлөө тэмцэж байгаа хараагүй иргэдийнхээ мэдлэг, чадварыг хүлээн зөвшөөрөх цаг болжээ.
М.Хангал

Эх сурвалж: www.gogo.mn
0 comments:
Post a Comment