Help by Sharing Your Knowledge

Information ► Knowledge ► Capacity / Мэдээлэл ► Мэдлэг ► Чадавхи;

Saturday, February 11, 2012

Швейцарын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн амьдралаас...

Хатагтай Олга Манфреди - Швейцар улсын, Цюрих мужийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Зөвлөл" байгууллагын Хуулийн Менежер.   
Блогоо шинэчлэгүй их удажээ. Өдөр нь хичээл, ном гэсээр ухаан жолоогүй завгүй явах юм харин орой нь болхоор тэнд уг нь нэг блог гээд юм нээчихсэн байгаа шүү дээ гэж бодогдоод байх юм . Блог маань уг нь Монголын ХБИ-дэд зориулж олон улсын мэдээлэл хүргэж, мөн Монголд болж байгаа үйл явдлыг гадныханд мэдээлэх, нэг ёсны гүүр болгох зорилгоор нээсэн юм.

Ингэхийн ч ач холбогдол бас байгаа юм. Учир нь олон улсын түвшинд Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн асуудлыг хэзээ хэзээнээс илүү их анхаарах болсон, үүнийгээ дагаад ч, бусдаас суралцах, дэмжлэг авах, мэдээлэл солилцох зэрэг олон талын боломжууд улс орнуудын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдэд нээгдээд байгаа. Боломж ихэсч байнаа гэдэг чинь, наад зах нь, Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн ТББ-уудад нээгдэх санхүүжилтийн “тогоо” нь томорч байгаа ба өөр хоорондо “хорлонтойгоор” өрсөлдөх шаардлагагүй болж байгаа гэсэн үг юм.


За бага зэрэг хадуурчлаа. Үндсэн сэдэврүүгээ орьео. Өчигдөр найзынхаа тусламжтайгаар Швейцарын Цюрих мужийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн Төрийн Бус Байгууллагатай танилцах завшаан тохиолоо. Тиймээс сонссон, харснаа та бүгдтэйгээ  богинхон ч болов хуваалцахыг хүссэн юм.

Миний очсон байгууллагыг “Цюрих мужийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Зөвлөл” гэдэг ба тус байгууллагын хуулийн менежер Олга Манфреди намайг хүлээж аван 3 цаг гаруй Швейцарын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн хөдөлгөөний түүхэн замнал, хөгжил, өөрийн байгууллага болон хийж байгаа үйл ажиллагааныхаа талаар ярилцсан юм. Тэрээр 10 гаруй жилийн өмнө ослын улмаас нуруу нугасны гэмтэлтэй болсон  ч хуулийн мэргэжлийг эззэмшсэн “мундаг” эмэгтэй байна лээ.

ТББ-ых нь үндсэн үйл ажиллагаа бол барилга байгууламж болон зам тээврийн хэрэгслийн хүртээмжтэй байдлын асуудлаар нөлөөллийн үйл ажиллагаа явуулах. Энэ үйл ажиллагааг Тэгш Эрхийг Хангах үндсэн зорилгынхоо хүрээнд хэрэгжүүлдэг ба үүнийгээ мэдээлэл түгээх,  зохион байгуулалттай нөлөөлөл явуулах, ба лоббиддох аргаар хэрэгжүүлдэг байна. Мөн энэ байгууллагын хувьд хэрэв тодорхой ХБИ-ээс гомдол хүсэлт ирэх юм бол түүний эрх ашгийн төлөө тэмцэх, улмаар шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлэх идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг нь ихэд сонирхолтой ба суралцмаар санагдсаныг хэлэх нь зүйтэй байх.
ТББ нь нийт 7 байнгын ажилтантай \гэвч бүтэн цагаар ажилддаггүй\ ба үүний 4 нь мэргэжлийн архитекторчид байдаг нь их сонирхолтой санагдсан. 

Дөрвөн  архитекторчид нь тус бүр өөрийн дагнасан чиглэлтэй.  Тухайлбал, нэг нь зөвхөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн зургийг боловсруулдаг бол, хоёрдахь нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст, гуравдахь нь өндөр настангуудад бол дөрөвдахь нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан хүртээмжтэй дэд бүтцийн шийдлийг боловсруулдаг.

Мөн тэдний багт, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн асуудлаар хийсэн ажил, амжилтын түүх болон бусад төрлийн нийтлэлүүдийг бичиж боловсруулан түгээх ажлыг хийдэг гишүүн байдаг нь манай ТББ-ын хувьд суралцхаар зүйл гэж бодогдож байлаа.

ТББ-ын жилийн санхүүжилтийн 80%-ыг орон нутгийн төр захиргаа болон улсын төсвөөс олгодог харин үлдсэн 20%-ийг нь архитекторын шийдлүүд гаргаж өгсөний төлөөх төлбөр болон захиалгаар хийх сургалтуудаас олдог юм байна лээ. Захиалгын сургалтын хувьд, жишээлбэл Онгоцны Буудал олон нийтийн байгууллагын хувьд бүгдэд хүртээмжтэй байх ёстой шаардлагатай байдаг. Үүнийг нь орон нутаг бол төр засаг нь шаарддаг ба шахдаг. Тиймээс Онгоцны Буудал “бид бүгдэд хүртээмжтэй байхыг хүсэж байна. Гэвч яаж ийм болох вэ? Бидэнд туслах хэрэгтэй байна” гэсэн хүсэлт гаргадаг байна. Хариуд нь Орон Нутгийн Захиргаа “Цюрих мужийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Зөвлөл” ТББ мэтийн мэргэшсэн байгууллагад хандаж сургалт хийж өгөхийг хүсдэг ба сургалтын төлбөр нь Орон Нутгийн төсвөөс гаргадаг юм байна.

Улиралд доод тал нь 2-4 удаа давталттай хийгддэг сургалтын агуулга нь зөвхөн тэргэнцэртэй иргэдийн асуудлаар хязгаарлагддаггүй харин бүх төрлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах, тавтай орчин бүрдүүлж өгөх мэдлэг чадварыг суулгадаг нь онцлогтой. Өөрөөр хэлбэл, зөвхөн өөрийнхөө л өмнө байгаа асуудлыг шйидүүлэх гэдэг бус харин бүх төрлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийн өмнөөс дугардаг байдал нь зөвхөн гишүүддээ тааламжтай байгаад зогсохгүй хамгийн гол нь асуудлаа шийдвэрлүүлэх гээд байгаа Төр Засаг, Хувийн Хэвшлийнхэнд итгэл төрүүлдэг гэж хатагтай Олга Манфреди онцолж байна лээ.

Миний бие цаашид Швейцарт байх хугацаандаа энэ байгууллагатай улам их танилцаж үйл ажиллагаанд нь оролцохыг бодож байгаа. Ингэхдээ, оролцсон үйл ажиллагааны тэмдэглэлээ та бүгдэд хүргэж байхыг зорьж байгаа. Энэ нийтлэлийг өндөрлүүлэхийн өмнө хатагтай Олга Манфредийн хэлсэн зарим сургамжтай үгсийг бичиж үлдээмээр санагдлаа:

“Нэг л асуудлын талаар олон хүмүүс нэгэн зэрэг Төр Засагт хандаж шийдвэрлүүлэх гэж оролдох юм бол Төр Засаг үүнийг чинь шийдэж өгөхгүйгээс гадна, хүлээж авахгүй. Өөрөөр хэлбэл ХБИ-д нэг л дуу хоолойтой байж чадахгүй  бол тэдний асуудал хэвээр байх болно. Энэ нөхцөлд Төр Засаг ба Хувийн Хэвшлийнхэн, ХБИ-дийг өөрсдөө юу хүсэж байгаагаа мэдэхүгүй байна гэж хардаг”

 “Миний үеийнхэн бол ХБИ-ийн эрхийн асуудлаар тэмцэж байгаа 2 дахь үе юм. 1 дахь үе маань олон сайхан санаатай байсан ч эв нэгдэл байгаагүй. Тиймээс тэднийг дэмжихээсээ илүү үл ойшоогчид нь олон байсан. Харин бидний үед эв нэгдэлтэй байдал маань биднийг хариуцлагатай гэж харуулдаг болсон. Ингэснээр биднийг дэмжигчид улам нэмэгдэж байгаа. Биднээс шаардлага хүлээж авахыг хүсэхгүй байгаа хүмүүсийн хэрэглэдэг гол арга бол биднийг хагалах явдал юм”

Хэдийгээр бидний ярилцлага гурван цаг үргэлжилж олон зүйл сонссон ч харамсалтай нь нэг удаагийн нийтлэлээр бүгдийг багтааж амжихгүй нь бололтой.

Тиймээс уншигч Та сонирхсон асуултаа энэ блогт бичиж магадгүй орхигдуулсан зүйл байвал улам дэлгэрүүлж бусад уншигчиддаа илүү мэдээлэл өгхөд минь хичээнгүйлэн туслахыг хүсье! 

12 comments:

verena said...

great pictures...;-) but what does it mean?

Oidov said...

I just summarized the meeting I had with Olga in Mongolian as there are things that useful for Mongolian NGOs to know.

Orgilmaa said...

Hi sain sudalaad hurdan eh orondoo hurdan heregjuuleerei. hugjiltei ornuudaas technologiig ni shuud avch uuriin uls ornii standartad taaruulj heregjuulj boloh yum bna. zaaval tednii tuulsan zamaar bish, tsag hojij bolno.
Oidko amjilt. chi chadna.

Munkhzaya said...

Sain u? Saihan niitlel bichsen baina, bayarlalaa. Mercy Corps-n allstaff haygaar chinii blog-iig sharelesen medeelliig hurgeh geed. Bolno bizde?
Surah ih uist ni amjilt husie.

Oidov said...

Оргилмаа-д: Баярлалаа хөө. Чиний итгэл ямагт надад урам өгдөг юм. Аль Их сургуулиаас л тийм байсан да :)

Oidov said...

Заяа-д: Их баярлалаа. Мерси Корынхон сонирхож л байвал бололгүй дээ. Сүрхий асуултууд ирж магад гээд хүлээж байя :)

MNAWU said...

Yariltslaga sonirholtoi sanagdlaa

MNAWU said...

Ene baiguullaga uil ajillagaanii zardalaa haanaas gargadag ve. Ter talaar yariltssan uu

undrakhbayar said...

sainuu Oidov-o?
yariltslaga neleen sonirholtoi sanagdaad.
ded buttsiin hurteemjiin talaar oilgoltiig niigemd yaj hurgedeg bol.yamar helbereer G.M.
bichlegiin urgeljlelee udahgui tavina biz de te.

Oidov said...

Асуулт ирүүлсэнд баярлалаа. Үйл ажиллагааны зардал нь жилийн төсөвтөө багтдаг гэж хэлж байсан. Төсөв нь бол дээр бичсэнчлэн эх сурвалжуудаас бүрдүүлдэг. Байгууллага нь нөлөөллийн үйл ажиллагаа явуулахдаа эрх зүйн нөлөөллийн ажил хийх нь элбэг байдаг тул, цуглаан, уулзалт, тэмцээн гэх мэт зүйлсийг жилийн хүрээнд тоотойхон л зохион байгуулдаг шиг юм билээ.
Хэрэв Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэд \ХБИ\-тэй холбоотой сургалт, цуглааны гадны байгууллагат зохион байгуулах болвол тухайн байгууллагаас зардал болон урамшуулал гарна эсвэл захиалга өгч байгаа харья төр засгийн байгууллагаас гардаг.
Ер нь бол илүү "сууж" "бичиг цаас илгээх", утсаар ярих, саналаа оруулах, шүүхдэлцэх зэрэг аргуудаар ажилдаг гэж ярьж байна лээ. Төсвийн дийлэнх хувийг ажилтнуудынхаа цалин, байр, харилцаа холбоонд зарцуулдаг.

Oidov said...

Швейцарт дэд бүтцийн хүртээмжтэй нөхцөлийг хангах шаардлага нь хуульчлагдсан гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, олон нийтэд үйлчилдэг аливаа байгууллага, Төр Засгийн байгуулламж нь бүх төрлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байх ёстой. Гагцхүү, хувийн хэвшил нь өөрийн байгууламжийг барихдаа заавал энэ хуулийг дагах ёсгүй юм билээ. Тиймээс, нөлөөллийн ажил одоогийн байдлаар хувийн хэвшлийнхэн руу илүү чиглэсэн байгаа. Гэвч хэрэв тухайн хувь хүн, компани нь тус объектэд засвар хийх эсвэл шинээр барих болвол ХБИ ТББ-ууд нь нийт засварын эсвэл шинэ барилгын үнийн дүнгийн 20%-тай тэнцэх хэмжээн тус объектийг хүртээмжтэй болгохыг шаардах эрхтэй юм билээ.

undak said...

ер нь Швейцарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлгөөн үйл ажиллагаа хэр идэвхтэй вэ. дэд бүтцийн асуудлаас өөр Монголд тэр болгон яригдаад байдгүй үйл ажиллагаа юу байх уу хө?

Post a Comment