Help by Sharing Your Knowledge

Information ► Knowledge ► Capacity / Мэдээлэл ► Мэдлэг ► Чадавхи;

Saturday, March 31, 2012

"Налуу Зам" хөдөлгөөн: Нэг алхам урагшаа

Тэргэнцэрээр явдаг хүнд тохиолдох бэрхшээл мундахгүй. Орох гэсэн байрных нь гадаа налуу зам байхгүйн улмаас тэр хүнийг гар дээрээ өргөж оруулхаас өөр аргагагүй болдог. Ингэх тохиолдол бүрт би түүнд тусалж чадахгүй ч ямагт “хувь хүний өөртөө итгэх итгэл, нэр төрийг гутаах юутай амар арга вэ гэж бодогддог ” хэмээн 21 настай, өөрөө тэргэнцэр хэрэглэдэг Танзила Кхан хэлэх нь.

Танизила Кхан бол Пакистан улсын Лахор хотод суралцан аж төрдөг. Тэрээр хувцасны загвар зохион бүтээх чиглэлээр Пакистаны Дээд Сургуульд суралцдаг ба Шри – Ланка улсад нэгэн удаа очиж тэндэхийн залуучуудтай ярилцсаны дараагаар, өнгөрсөн оны 9-р сараас эхлэн “Налуу Зам Хөдөлгөөн”-ийг санаачлан хэрэгжүүлэх болсон юм.

Тэрээр “Хөдөлгөөний маань үндсэн зорилго бол ямар ч барилга байгууламж барьсан бай налуу зам бол зайлшгүй нэг хэсэг нь бай ёстой гэсэн ойлголтыг төрүүлэх явал юм” хэмээжээ. Налуу зам нь зөвхөн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдэд \ХБИ\ зориулсан биш юм. Түүгээр чинь настай хүмүүс, жирэмсэн эхчүүд, эсвэл түр зуурын гэмтэл авсан хүмүүс явж орох гэсэн газартаа орж чаддаг байх юм.

Өнгөрсөн оны 12 сарын 03-нд албан ёсоор нээлтээ хийсэн хөдөлгөөнд 300 гаруй сайн дурынхан бүртгэгдээд байгаа ба тэдний ихэнх нь Пунжаб болон Лахор нутгийн хүмүүс юм. Хөдөлгөөн Пакистан ба Шри-Ланка улсуудад нэгэн зэрэг эхэлсэн ба орон нутгийн хүмүүс яагаад налуу зам барих ёстойг сайн ойлгодог болоод байгаа гэж Танзилаа хэлж байна.

Пакистан улс ХБИ-ийн Хүний Эрхийн тухай НҮБ-ын Конвенцид нэгдсэн орны тоонд ордог ч төрийн байгууллагууд нь хүртэл ямар ч налуу замгүй байдаг. 14 наснаасаа хойш янз бүрийн нийгмийн халамжийн төслүүдэд идэвхитэй оролцож ирсэн Танзилаа “Би хөгжлийн бэрхшээлтэй болж төрсөн маань нээх сайхан, гайхуулаад байх зүйл биш л дээ. Харамсалтай нь нийгэмд “хэвийн, энгийн” гэж тооцогддог нөхцөл надад зохихгүй юм”

“Миний энэ тэмцэл миний өдөр тутам тулгардаг нөхцөлтэй минь холбоотой юм. Би их адал явдалтай сонирхолтой ажлыг эхлүүллээ, үүнийгээ цааш үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Байгууламжууд налуу замгүй ийм нөхцөлтэй байх болсон нь ХБИ-ний буруу биш, харин энэ бүхнийг зүгээр л хараад зогсож байгаа хирнээ юу ч хийхгүй байгаа нийгмийн буруу гэлтэй”    
Хөдөлгөөний удирдах зөвлөлд 7 хүн байдаг ба ХБ-тэй нь зөвхөн Танзилаа юм. Өөр нэгэн гишүүн нь хуулийн оюутан Вагас Иршад Рана ба тэрээр “Манай нийгэмд ХБИ-д эрхээ эдэлж чадахгүй байна” гэжээ.

Байгууламжийг илүү хүртээмжтэй болгохын тулд зөвхөн налуу зам л барих хэрэгтэй гэвэл бас том эндүүрэл болно. “Та бие засмаар байна гэж төсөөл дөө. Хажууд чинь 00-ын өрөө байсаар байтал тэргэнцэр чинь орхооргүй нарийн хаалгатай байвал та яах уу”

“Налуу Зам” хөдөлгөөний гишүүд энэ оны 1-р сард Эдвард хааны нэрэмжит Их Сургуульд ХБИ-ийн эрхийн талаар сургалт зохион байгуулсан ба цаашид 4-р сард Пунжабын Их Сургууль ба Куннайрдын Коллежид ийм сургалтуудыг зохион байгуулхаар болоод байгаа аж. Түүнчлэн, ХБИ-ийн оролцсон хувцас дизайнын “Хүний Эрхийн Фестиваль” зохион байгуулах ба алдарт “TED”-ийн шоунд оролцхоор ажиллаж байгаа юм.

The Express Tribune” сонинд 2012 оны 3 сарын 22-нд нийтлэгдэв.  

Эх сурвалж: http://tribune.com.pk

1 comments:

Unknown said...

Thank you, Oidov!

Post a Comment