Saturday, July 14, 2012
Friday, July 6, 2012
Монгол улс хүртээмжтэй орчиныг бүрдүүлэх ёстой.
Өнөөдөр, би, амьдарч байгаа орчиноо хүртээмжтэй байдал талаас нь харуулсан хэдэн зураг тавиж
та бүгдтэй хууваалцахыг хүслээ.
Гадны оронд амьдарч байгаадаа бардуулах гэсэн үүднээс биш, харин хүртээмжтэй орчинг хэрхэн бүгдэд \бэрхшээлтэй болон
бэрхшээлгүй гэдгээс үл хамааран\ зохистой хийж болох вэ гэсэн шийдэлийг
түгээхийг зорилгоо болголоо.
Хоёр вагон тутам хүртээмжтэй 00-ийн өрөөтэй. Ингэхдээ ямар ч хүнд зохистой, хүртээмжтэй байхыг бодолцсон ба орон зай нь хангалттай байдаг. |
Зарим хуучин болон орон нутгийн галт тэрэгнүүдэд хэрэглэдэг өргөгч лифт. |
Энэ бол автобусанд яваа ХБ-тэй зорчигчийн зорьсон буудалдаа буухдаа дарах товчлуур. |
Дээд талын дэлгэцээр буух буудлаа харна. Сонсголын бэрхшээлтэй хүмүүст их хүртээмжтэй. Мөн буудал бүрийг урьдчлан зарладаг тул харааны бэрхшээлтэй хүмүүст мөн хүртээмжтэй. |
Шуудангийн Газар. |
Төмөр зам руу орох гарц\орц нь энгийн шатнаас гадна налуу замтай. |
Галт тэрэгний хуваарийн тухай мэдээлэл нь тоон самбар болон зарлал хэлбэрээр зарлагддаг байдал нь мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангаж байдаг. |
Автобусанд байсантай ижил мэдээллийн систем. Товчлуур, Тоон Самбар, Дуут Дохио. |
Товчлуур нь тэргэнцэртэй болон өөр ямар ч хүнд хялбар байх өндөрт байрлсан ба зөөлөн даралттай. |
Нэгэн ТВ сувгаар ийм нэгэн хүн хөтлөгч хийж байхыг харлаа. Харин Монголд бидэнд ХБИ-р ТВ-ийн нэвтрүүлэг хөтлөхийг зөвшөөрөх үү? Та юу гэж бодном? |
Sunday, May 6, 2012
Inaccessible Mongolia/Хүртээмжгүй Монгол
Saturday, March 31, 2012
"Налуу Зам" хөдөлгөөн: Нэг алхам урагшаа
Танизила Кхан бол Пакистан улсын Лахор хотод суралцан аж төрдөг. Тэрээр хувцасны загвар зохион бүтээх чиглэлээр Пакистаны Дээд Сургуульд суралцдаг ба Шри – Ланка улсад нэгэн удаа очиж тэндэхийн залуучуудтай ярилцсаны дараагаар, өнгөрсөн оны 9-р сараас эхлэн “Налуу Зам Хөдөлгөөн”-ийг санаачлан хэрэгжүүлэх болсон юм.
Тэрээр “Хөдөлгөөний маань үндсэн зорилго бол ямар ч барилга байгууламж барьсан бай налуу зам бол зайлшгүй нэг хэсэг нь бай ёстой гэсэн ойлголтыг төрүүлэх явал юм” хэмээжээ. Налуу зам нь зөвхөн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдэд \ХБИ\ зориулсан биш юм. Түүгээр чинь настай хүмүүс, жирэмсэн эхчүүд, эсвэл түр зуурын гэмтэл авсан хүмүүс явж орох гэсэн газартаа орж чаддаг байх юм.
Өнгөрсөн оны 12 сарын 03-нд албан ёсоор нээлтээ хийсэн хөдөлгөөнд 300 гаруй сайн дурынхан бүртгэгдээд байгаа ба тэдний ихэнх нь Пунжаб болон Лахор нутгийн хүмүүс юм. Хөдөлгөөн Пакистан ба Шри-Ланка улсуудад нэгэн зэрэг эхэлсэн ба орон нутгийн хүмүүс яагаад налуу зам барих ёстойг сайн ойлгодог болоод байгаа гэж Танзилаа хэлж байна.
Пакистан улс ХБИ-ийн Хүний Эрхийн тухай НҮБ-ын Конвенцид нэгдсэн орны тоонд ордог ч төрийн байгууллагууд нь хүртэл ямар ч налуу замгүй байдаг. 14 наснаасаа хойш янз бүрийн нийгмийн халамжийн төслүүдэд идэвхитэй оролцож ирсэн Танзилаа “Би хөгжлийн бэрхшээлтэй болж төрсөн маань нээх сайхан, гайхуулаад байх зүйл биш л дээ. Харамсалтай нь нийгэмд “хэвийн, энгийн” гэж тооцогддог нөхцөл надад зохихгүй юм”
“Миний энэ тэмцэл миний өдөр тутам тулгардаг нөхцөлтэй минь холбоотой юм. Би их адал явдалтай сонирхолтой ажлыг эхлүүллээ, үүнийгээ цааш үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Байгууламжууд налуу замгүй ийм нөхцөлтэй байх болсон нь ХБИ-ний буруу биш, харин энэ бүхнийг зүгээр л хараад зогсож байгаа хирнээ юу ч хийхгүй байгаа нийгмийн буруу гэлтэй”
Хөдөлгөөний удирдах зөвлөлд 7 хүн байдаг ба ХБ-тэй нь зөвхөн Танзилаа юм. Өөр нэгэн гишүүн нь хуулийн оюутан Вагас Иршад Рана ба тэрээр “Манай нийгэмд ХБИ-д эрхээ эдэлж чадахгүй байна” гэжээ.
Байгууламжийг илүү хүртээмжтэй болгохын тулд зөвхөн налуу зам л барих хэрэгтэй гэвэл бас том эндүүрэл болно. “Та бие засмаар байна гэж төсөөл дөө. Хажууд чинь 00-ын өрөө байсаар байтал тэргэнцэр чинь орхооргүй нарийн хаалгатай байвал та яах уу”
“Налуу Зам” хөдөлгөөний гишүүд энэ оны 1-р сард Эдвард хааны нэрэмжит Их Сургуульд ХБИ-ийн эрхийн талаар сургалт зохион байгуулсан ба цаашид 4-р сард Пунжабын Их Сургууль ба Куннайрдын Коллежид ийм сургалтуудыг зохион байгуулхаар болоод байгаа аж. Түүнчлэн, ХБИ-ийн оролцсон хувцас дизайнын “Хүний Эрхийн Фестиваль” зохион байгуулах ба алдарт “TED”-ийн шоунд оролцхоор ажиллаж байгаа юм.
“The Express Tribune” сонинд 2012 оны 3 сарын 22-нд нийтлэгдэв.
Эх сурвалж: http://tribune.com.pk
Monday, February 13, 2012
Сандалт Ээж
Нью-Йоркийн хөлгүй марафончин

Бенсоны уралдааны замтай холбогдсон түүх 2004 онд энгийн дасгал сургуулилтаас эхэлжээ. Нэгдсэн Улсын хэмжээнд Бенсон нь 42.15 км-ын Марафонд гулгагч банзан дээр сууж уралддаг цорын ганц уралдаанч юм. Хүүхэд байхдаа тэргэнцэр дээр суухаас татгалзан, хөлд орох ойндоо буюу 2-3 насандаа хиймэл хөлийн тусламжтайгаар алхаж сурсан хүний хувьд ийм шаргуу байх нь аргагүй юм даа.
Орчуулсан: Ж. Дуламсүрэн
Нэг хөлтэй Нэгдсэн Улсын Аварга бөх.

Хорвоод мэндлэхдээ нэг хөлтэй төрсөн Антони Роблес 56 кг-ийн жинд Айвогийн Мэтт Мак Донахью-тай барилдаж 7-1 онооны харьцаатайгаар ялалт байгуулжээ. Роблесийн гурав хоногийн гайхамшигт хичээл зүтгэл нь түүнд “Шилдэг бөх”-ийн шагнал авчирсан байна.
Тэрбээр Мэтт Мак Донахью-тай барилдахдаа, эхний хэсгээс л санаачлагыг гартаа авч өрсөлдөгчөө илт давуу байдлаар шахаж барилдсаар 7-0 харьцаатайгаар эхний үейиг дуусган улмаар барилдааныг бүхэлд нь ялсан юм. Роблес өөрийн гарын шууны бярыг голчлон ашигладаг ба тэрээр үүнийгээ “Суга таяг хэрэглэдэг маань бяр суухад ихээхэн нөлөөлсөн, энэ нь миний давуу тал” гэж онцлон хэлжээ.
Орчуулсан: Ж. Дуламсүрэн
Sunday, February 12, 2012
Mongolia: Ulaanbaatar Grapples With Challenge of Equal Access for Disabled
Saturday, February 11, 2012
Швейцарын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн амьдралаас...
Хатагтай Олга Манфреди - Швейцар улсын, Цюрих мужийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Зөвлөл" байгууллагын Хуулийн Менежер. |
Блогоо шинэчлэгүй их удажээ. Өдөр нь хичээл, ном гэсээр ухаан жолоогүй завгүй явах юм харин орой нь болхоор тэнд уг нь нэг блог гээд юм нээчихсэн байгаа шүү дээ гэж бодогдоод байх юм . Блог маань уг нь Монголын ХБИ-дэд зориулж олон улсын мэдээлэл хүргэж, мөн Монголд болж байгаа үйл явдлыг гадныханд мэдээлэх, нэг ёсны гүүр болгох зорилгоор нээсэн юм.
За бага зэрэг хадуурчлаа. Үндсэн сэдэврүүгээ орьео. Өчигдөр найзынхаа тусламжтайгаар Швейцарын Цюрих мужийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн Төрийн Бус Байгууллагатай танилцах завшаан тохиолоо. Тиймээс сонссон, харснаа та бүгдтэйгээ богинхон ч болов хуваалцахыг хүссэн юм.
Миний очсон байгууллагыг “Цюрих мужийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Зөвлөл” гэдэг ба тус байгууллагын хуулийн менежер Олга Манфреди намайг хүлээж аван 3 цаг гаруй Швейцарын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн хөдөлгөөний түүхэн замнал, хөгжил, өөрийн байгууллага болон хийж байгаа үйл ажиллагааныхаа талаар ярилцсан юм. Тэрээр 10 гаруй жилийн өмнө ослын улмаас нуруу нугасны гэмтэлтэй болсон ч хуулийн мэргэжлийг эззэмшсэн “мундаг” эмэгтэй байна лээ.
ТББ-ых нь үндсэн үйл ажиллагаа бол барилга байгууламж болон зам тээврийн хэрэгслийн хүртээмжтэй байдлын асуудлаар нөлөөллийн үйл ажиллагаа явуулах. Энэ үйл ажиллагааг Тэгш Эрхийг Хангах үндсэн зорилгынхоо хүрээнд хэрэгжүүлдэг ба үүнийгээ мэдээлэл түгээх, зохион байгуулалттай нөлөөлөл явуулах, ба лоббиддох аргаар хэрэгжүүлдэг байна. Мөн энэ байгууллагын хувьд хэрэв тодорхой ХБИ-ээс гомдол хүсэлт ирэх юм бол түүний эрх ашгийн төлөө тэмцэх, улмаар шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлэх идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг нь ихэд сонирхолтой ба суралцмаар санагдсаныг хэлэх нь зүйтэй байх.
ТББ нь нийт 7 байнгын ажилтантай \гэвч бүтэн цагаар ажилддаггүй\ ба үүний 4 нь мэргэжлийн архитекторчид байдаг нь их сонирхолтой санагдсан.
Дөрвөн архитекторчид нь тус бүр өөрийн дагнасан чиглэлтэй. Тухайлбал, нэг нь зөвхөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн зургийг боловсруулдаг бол, хоёрдахь нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст, гуравдахь нь өндөр настангуудад бол дөрөвдахь нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан хүртээмжтэй дэд бүтцийн шийдлийг боловсруулдаг.
Мөн тэдний багт, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн асуудлаар хийсэн ажил, амжилтын түүх болон бусад төрлийн нийтлэлүүдийг бичиж боловсруулан түгээх ажлыг хийдэг гишүүн байдаг нь манай ТББ-ын хувьд суралцхаар зүйл гэж бодогдож байлаа.
ТББ-ын жилийн санхүүжилтийн 80%-ыг орон нутгийн төр захиргаа болон улсын төсвөөс олгодог харин үлдсэн 20%-ийг нь архитекторын шийдлүүд гаргаж өгсөний төлөөх төлбөр болон захиалгаар хийх сургалтуудаас олдог юм байна лээ. Захиалгын сургалтын хувьд, жишээлбэл Онгоцны Буудал олон нийтийн байгууллагын хувьд бүгдэд хүртээмжтэй байх ёстой шаардлагатай байдаг. Үүнийг нь орон нутаг бол төр засаг нь шаарддаг ба шахдаг. Тиймээс Онгоцны Буудал “бид бүгдэд хүртээмжтэй байхыг хүсэж байна. Гэвч яаж ийм болох вэ? Бидэнд туслах хэрэгтэй байна” гэсэн хүсэлт гаргадаг байна. Хариуд нь Орон Нутгийн Захиргаа “Цюрих мужийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Зөвлөл” ТББ мэтийн мэргэшсэн байгууллагад хандаж сургалт хийж өгөхийг хүсдэг ба сургалтын төлбөр нь Орон Нутгийн төсвөөс гаргадаг юм байна.
Улиралд доод тал нь 2-4 удаа давталттай хийгддэг сургалтын агуулга нь зөвхөн тэргэнцэртэй иргэдийн асуудлаар хязгаарлагддаггүй харин бүх төрлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах, тавтай орчин бүрдүүлж өгөх мэдлэг чадварыг суулгадаг нь онцлогтой. Өөрөөр хэлбэл, зөвхөн өөрийнхөө л өмнө байгаа асуудлыг шйидүүлэх гэдэг бус харин бүх төрлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийн өмнөөс дугардаг байдал нь зөвхөн гишүүддээ тааламжтай байгаад зогсохгүй хамгийн гол нь асуудлаа шийдвэрлүүлэх гээд байгаа Төр Засаг, Хувийн Хэвшлийнхэнд итгэл төрүүлдэг гэж хатагтай Олга Манфреди онцолж байна лээ.
Миний бие цаашид Швейцарт байх хугацаандаа энэ байгууллагатай улам их танилцаж үйл ажиллагаанд нь оролцохыг бодож байгаа. Ингэхдээ, оролцсон үйл ажиллагааны тэмдэглэлээ та бүгдэд хүргэж байхыг зорьж байгаа. Энэ нийтлэлийг өндөрлүүлэхийн өмнө хатагтай Олга Манфредийн хэлсэн зарим сургамжтай үгсийг бичиж үлдээмээр санагдлаа:
“Нэг л асуудлын талаар олон хүмүүс нэгэн зэрэг Төр Засагт хандаж шийдвэрлүүлэх гэж оролдох юм бол Төр Засаг үүнийг чинь шийдэж өгөхгүйгээс гадна, хүлээж авахгүй. Өөрөөр хэлбэл ХБИ-д нэг л дуу хоолойтой байж чадахгүй бол тэдний асуудал хэвээр байх болно. Энэ нөхцөлд Төр Засаг ба Хувийн Хэвшлийнхэн, ХБИ-дийг өөрсдөө юу хүсэж байгаагаа мэдэхүгүй байна гэж хардаг”
“Миний үеийнхэн бол ХБИ-ийн эрхийн асуудлаар тэмцэж байгаа 2 дахь үе юм. 1 дахь үе маань олон сайхан санаатай байсан ч эв нэгдэл байгаагүй. Тиймээс тэднийг дэмжихээсээ илүү үл ойшоогчид нь олон байсан. Харин бидний үед эв нэгдэлтэй байдал маань биднийг хариуцлагатай гэж харуулдаг болсон. Ингэснээр биднийг дэмжигчид улам нэмэгдэж байгаа. Биднээс шаардлага хүлээж авахыг хүсэхгүй байгаа хүмүүсийн хэрэглэдэг гол арга бол биднийг хагалах явдал юм”
Хэдийгээр бидний ярилцлага гурван цаг үргэлжилж олон зүйл сонссон ч харамсалтай нь нэг удаагийн нийтлэлээр бүгдийг багтааж амжихгүй нь бололтой.
Тиймээс уншигч Та сонирхсон асуултаа энэ блогт бичиж магадгүй орхигдуулсан зүйл байвал улам дэлгэрүүлж бусад уншигчиддаа илүү мэдээлэл өгхөд минь хичээнгүйлэн туслахыг хүсье!