Friday, April 1, 2011
Monday, March 14, 2011
“Амлалтаа биелүүлэх: хөгжлийн бэрхшээлийн асуудлыг Мянганы Хөгжлийн Зорилтуудын хүрээнд оруулах”
Thursday, March 3, 2011
Бид бүгд ялгаатай харин эцэстээ хүн хэвээрээ
"Энэ нийтлэлийг www.caak.mn -с авч тавихдаа бид бүхэн төрхөөс эхлэн ялгаатай төрдөг гэвч эцэстээ хүн хэвээрээ байдаг. Миний өвчин бол саяд нэг тохиолддог бол энэ охиных 10 тэрбумд, харин өөр хэн нэгнийх арай ойр давтамжтай гэдгээрээ л ялгаатай гэдгийг ухаараасай гэсэндээ нийтэллээ"
10 тэрбум хvнд нэг тохиолддог нэн ховор нэгэн євчний улмаас шаналж байгаа энэ охиныг Супатра Сазуфан гэдэг. Ойр дотныхон нь “Нат” гэж дууддаг энэ 6 настай охин нь Тайландын Бангкок хороололд байдаг нэгэн бага сургуульд явдаг ажээ. Нат -ыг зовоож байгаа гипертрихоз хэмээх генийн тун ховор євчин нь бие болон нvvрэн дээр маш их хэмжээний vс ургах замаар илэрдэг байна. Амь насанд аюулгvй хэдий ч євчтєнийгєє нийгэмд хvлээн зєвшєєрєгдєж, эгэл жирийн амьралаар аж тєрєхєд нь саад болдог энэ євчнийг анагаах жор огт байдаггvйн дээр хvний хорвоо энэ гажигийг талаар маш бага мэдээлэлтэй байдаг ажээ. Тvvний ээж болох 35 настай Сомпол болон аав Самроенг нар нь Шарын шашны эд зvйл дархалж, зардаг юм байна. Ээж нь Нат-ын нvvрэнд дээр ургасан vсийг нь цаг vргэлж тайрч єгдєг бєгєєд сард нэг удаа хусдаг ажээ. Ингээд нэгэн ер бусын амьдрал, хувь заяатай охины талаарх фото сурвалжлагыг танд хvргэе.
Сомпол охиныхоо vсийг том болоод гуужиж унана гэж найддаг ажээ. Учир нь ийм євчтэй хvмvvсийн нvvр болон биеийн vс нь єсєж том болсных нь дараа гуужиж унасан тохиолдлууд байдаг гэнэ. Хэрэв тэдний энэ хvлээлт найдваргvй болох юм бол эцэг эх нь Нат-ыг Sirisaj эмнэлэгт хэвтvvлж, лазерийн эмчилгээ хийлгэх бодолтой байгаа юм. Хэдийгээр гадаад тєрх нь маш онцгой бєгєєд бага зэргийн эвгvй ч гэсэн эцэг эхийн бялхсан хайр, сургуулийн найзуудынх нь зєєлєн дулаан хандлага, багш нарынх нь элэгсэг байдал нь Нат-ыг зургаан настай хvvхэд гэхэд єєртєє маш их итгэлтэй, тэр битгий хэл хэрсvv нэгэн болгожээ. Тэрээр германы DPA агентлагийн сэтгvvлчид єгсєн ярилцлагадаа: “Манай найзууд намайг шоолдоггvй юм. Харин би л заримдаа тэд нарыг шоглох дуртай” гэж хэлсэн байна. Vнэн хэрэг дээрээ тvvнийг зарим танихгvй хvvхдvvд “сармагчин” гэх мэтээр дооглох vе гардаг гэж ээж нь хэлжээ. Єнгєрсєн 400 жилд ийм євчний тохиолдол 50 ширхэг гарсан гэсэн баримтаас vзэхэд 10 тэрбумд нэг тохиолддог болох нь тогтоогдсон байна.
10 тэрбум хvнд нэг тохиолддог нэн ховор нэгэн євчний улмаас шаналж байгаа энэ охиныг Супатра Сазуфан гэдэг. Ойр дотныхон нь “Нат” гэж дууддаг энэ 6 настай охин нь Тайландын Бангкок хороололд байдаг нэгэн бага сургуульд явдаг ажээ. Нат -ыг зовоож байгаа гипертрихоз хэмээх генийн тун ховор євчин нь бие болон нvvрэн дээр маш их хэмжээний vс ургах замаар илэрдэг байна. Амь насанд аюулгvй хэдий ч євчтєнийгєє нийгэмд хvлээн зєвшєєрєгдєж, эгэл жирийн амьралаар аж тєрєхєд нь саад болдог энэ євчнийг анагаах жор огт байдаггvйн дээр хvний хорвоо энэ гажигийг талаар маш бага мэдээлэлтэй байдаг ажээ. Тvvний ээж болох 35 настай Сомпол болон аав Самроенг нар нь Шарын шашны эд зvйл дархалж, зардаг юм байна. Ээж нь Нат-ын нvvрэнд дээр ургасан vсийг нь цаг vргэлж тайрч єгдєг бєгєєд сард нэг удаа хусдаг ажээ. Ингээд нэгэн ер бусын амьдрал, хувь заяатай охины талаарх фото сурвалжлагыг танд хvргэе.
Сомпол охиныхоо vсийг том болоод гуужиж унана гэж найддаг ажээ. Учир нь ийм євчтэй хvмvvсийн нvvр болон биеийн vс нь єсєж том болсных нь дараа гуужиж унасан тохиолдлууд байдаг гэнэ. Хэрэв тэдний энэ хvлээлт найдваргvй болох юм бол эцэг эх нь Нат-ыг Sirisaj эмнэлэгт хэвтvvлж, лазерийн эмчилгээ хийлгэх бодолтой байгаа юм. Хэдийгээр гадаад тєрх нь маш онцгой бєгєєд бага зэргийн эвгvй ч гэсэн эцэг эхийн бялхсан хайр, сургуулийн найзуудынх нь зєєлєн дулаан хандлага, багш нарынх нь элэгсэг байдал нь Нат-ыг зургаан настай хvvхэд гэхэд єєртєє маш их итгэлтэй, тэр битгий хэл хэрсvv нэгэн болгожээ. Тэрээр германы DPA агентлагийн сэтгvvлчид єгсєн ярилцлагадаа: “Манай найзууд намайг шоолдоггvй юм. Харин би л заримдаа тэд нарыг шоглох дуртай” гэж хэлсэн байна. Vнэн хэрэг дээрээ тvvнийг зарим танихгvй хvvхдvvд “сармагчин” гэх мэтээр дооглох vе гардаг гэж ээж нь хэлжээ. Єнгєрсєн 400 жилд ийм євчний тохиолдол 50 ширхэг гарсан гэсэн баримтаас vзэхэд 10 тэрбумд нэг тохиолддог болох нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: www.caak.mn
Monday, February 28, 2011
Report on Disability Rights in Mongolia to UN /UPR/
НҮБ-д ХБИ-ийн эрхийн тухай тайлан өргөн барьсан
"Эцэг эхчүүдийн зөв хандлага, хичээл зүтгэлийн үр дүнд хүүхдийнх нь бие сайжирдаг" - Т.ТУЯАЖАРГАЛ
Сүүлийн үед тархины саа, тархины усжилттай хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна гэж ярих боллоо. Тэгвэл энэ өвчин юунаас үүдэлтэй, хэрхэн сэргийлж болохыг мөн нэгэнт ийм өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдийг жирийн хүүхдийн хэмжээнд хүртэл хөгжүүлэх боломжтой эсэх талаар “Ээлтэй-Ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргалтай уулзаж ярилцлаа. Тэрээр “Хөгжлийн бэрхшээл” гэх хөшигний цаана нуугдах хүүхдүүдийг хөжүүлэхийн төлөө зорьж, зүтгэж байгаа нэгэн.
Юуны өмнө байгууллагынхаа талаар товчхон танилцуулахгүй юу?
Бид тархины усжилт, тархины саа оноштой хүүхдүүдийн төлөө ажиллаж байна. Байгуулагдаад нэг жил боллоо. Энэ хугацаанд нийслэлийн болон Дорноговь аймагт байгаа 0-16 насны дээрх оноштой хүүхдүүдийн судалгааг гаргасан. Судалгаа хийж байх явцад цэцэрлэгийн ангийн хүртээмж муу байгаа нь харагдаж байсан. Тиймээс “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төв”-ийг байгуулахаар шийдэж, БГД-ийн 87-р цэцэрлэгт нэг ангийг тохижуулан ажиллуулж байгаа.
Намар нээлтээ хийж байсан санагдаж байна?
Уг нь тавдугаар сард хүүхдүүдээ хүлээж авч эхэлсэн юм. Нээлтээ 8 дугаар сарын 31-нд хийсэн. Олон байгууллагууд туслаж дэмжсэн. Бүгдийг нь хэлмээр байна. Анх энэ ангийг байгуулах гээд сэтгэл шулуудахад, БГД-ийн ЗДТГазрынхан саналыг маань дэмжиж, 87-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Нэргүй хамтран ажиллахаар болсон нь маш их урам хайрласан. Мөн “Эрдэнэт Хивс” ХХК цэцэрлэгийн орчинд тохирсон хивс хандивлаж, “Номин их дэлгүүр”-ийн эрхлэгч анхны хөрөнгийг олоход тусалж байсан. Түүнчлэн “Ган Шанд”, “Ган Брос”, “Начин Заан”, “Монос”, “Монгол Бөхийн Өргөө”, “Мөнгөн цонх”, “Га Нам Сон”, Солонгосын “Lions rotary club 354-р дүүрэг”, “Тамир ротари клуб” гээд олон байгууллага, хүмүүс хүүхдүүдийн маань төлөө хамтран ажилласан. Мөн биднийг дэмжиж, хийж байгаа ажлыг маань тухай бүрт бусдад дамжуулж байсан хэвлэл мэдээллийнхэн та бүхэндээ баярлалаа.
Уг нь тавдугаар сард хүүхдүүдээ хүлээж авч эхэлсэн юм. Нээлтээ 8 дугаар сарын 31-нд хийсэн. Олон байгууллагууд туслаж дэмжсэн. Бүгдийг нь хэлмээр байна. Анх энэ ангийг байгуулах гээд сэтгэл шулуудахад, БГД-ийн ЗДТГазрынхан саналыг маань дэмжиж, 87-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Нэргүй хамтран ажиллахаар болсон нь маш их урам хайрласан. Мөн “Эрдэнэт Хивс” ХХК цэцэрлэгийн орчинд тохирсон хивс хандивлаж, “Номин их дэлгүүр”-ийн эрхлэгч анхны хөрөнгийг олоход тусалж байсан. Түүнчлэн “Ган Шанд”, “Ган Брос”, “Начин Заан”, “Монос”, “Монгол Бөхийн Өргөө”, “Мөнгөн цонх”, “Га Нам Сон”, Солонгосын “Lions rotary club 354-р дүүрэг”, “Тамир ротари клуб” гээд олон байгууллага, хүмүүс хүүхдүүдийн маань төлөө хамтран ажилласан. Мөн биднийг дэмжиж, хийж байгаа ажлыг маань тухай бүрт бусдад дамжуулж байсан хэвлэл мэдээллийнхэн та бүхэндээ баярлалаа.
Төвийн ажил хэр урагштай байна даа?
Анги маань 12 хүүхэд хүлээн авах боломжтой. Тусгай хэрэгцээт хүүхдүүд учраас ортопедийн хэрэгсэл гээд жирийн ангийг бодвол ялгаатай зүйл их. Гэхдээ тархины саа, тархины усжилт оноштой хүүхдүүд оюуны ухааны хувьд эрүүл, зөвхөн булчингийн таталт, чангаралттай байдаг юм. Багш нар маань өдөр бүр биеийн засал хийж, хүүхэд бүхэнтэй тулж ажиллаж байгаа. Булчингийн чангарлыг сулруулах хэцүү л дээ. Нэг дасгалыг хэдэн долоо хоног хийж байж үр дүн харагддаг. Ямартай ч, тодорхой дэвшилд хүрч байна. Олон хүмүүсийн итгэл, сэтгэл хүүхдүүдэд маань өөрчлөлт авчирна гэж бид найдаж байгаа.
Судалгаа хийсэн гэсэн. Ийм оноштой хичнээн хүүхэд бүртгэгдээд байгаа вэ?
Нийслэлийн хэмжээнд 1000 орчим хүүхэд байгаа. Гэхдээ зөвхөн хороо, дүүрэгтээ бүртгэлтэй хүүхдүүд. Цаана нь хөдөө орон нутгаас хүүхдээ эмчлүүлэхээр орж ирээд бүртүүлээгүй байгаа хэдэн хүүхэд байгаа нь тодорхойгүй.
Тархины саа, тархины усжилт юунаас үүсдэг юм бол? Хэрхэн сэргийлэх вэ?
Шалтгааныг нь тодорхойлох гэж олон улсын эрдэмтэд одоо болтол ажилласаар байгаа. Яг тодорхой бус. Гэхдээ тархинд очиж байгаа хүчилтөрөгчийн дутагдлаас болж эд эс үхжиж, усжилт үүсч байна гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Урагт тавих анхаарал их хэрэгтэй юм шиг санагддаг. Хэрэв урагт хүчилтөрөгч дутагдвал тархины хөгжилд муугаар нөлөөлдөг. Хүчилтөрөгчийн коктейлийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Бие давхар байгаа эх сэтгэлзүйн хувьд тайван байж, өөртөө хяналт тавих нь чухал. Гэхдээ энэ нь биеэ чагнаад суухын нэр биш шүү. Мөн жирэмсний хордлого нөлөөлдөг гэж сонссон. Түүнчлэн хүүхдийг нярай үед нь хэвийн өсч байгаа эсэхийг сайн хянаж байх хэрэгтэй.
Хэвийн өсч байгаа эсэхийг яаж мэдэх вэ?
Би эмч биш болохоор нарийн зүйлийг хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ чиглэлээр юм хийж байгаагийн хувьд харьцангуй мэдээлэлтэй болоод байгаа юм. Хүүхдийн хөгжлийг 12 сар хүртэл харуулсан хүснэгт бий. Тухайлбал, нэг сартай хүүхэд эргэж хөрвөөж, ганганаж чаддаг. Хэрвээ толгойгоо даахгүй бол хөгжлөөр хоцрогдож байна гэсэн үг гэх мэтчилэн нярай хүүхдийн чадваруудыг тодорхой дурдсан байдаг. Энэ нь аль ч өрхийн эмнэлэгт байгаа. Хүүхэд уг хүснэгтийн үзүүлэлтээс ямар нэг зүйлийг хийж чадахгүй байгаа бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Хүүхдүүд хөгжих боломжтой гэж та хэлсэн, тодорхой жишээ дурдах уу?
Тийм шүү. Хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн жирийн сургуулийн 9 дүгээр ангид онц сураад, ангийн дарга хийж байгаа, шүлэг зохиож, зураг зурж, компьютер засдаг, юм нэхэж оёдог гээд бахархууштай хүүхдүүд цөөнгүй байдаг. Тэднийг ингэж өсгөсөн аав, ээжүүдийг нь үнэхээр урамшуулмаар санагддаг юм. Эцэг, эхчүүдийн зөв хандлага, хичээл зүтгэлийн үр дүнд хүүхдийнх нь бие сайжирдаг гэдгийг амьдрал дээр харуулсан жишээ зөндөө байна. Манай байгууллага хүүхдийнхээ төлөө тэмүүлж байгаа эцэг, эхчүүдийг дэмжих чиглэлтэй ажиллаж ирсэн.
Хүүхдээ жирийн хүүхдийн түвшинд хүргэхэд эцэг эхчүүдийн хамгийн гол анхаарах зүйл юу вэ?
Биеийн засал, хөдөлгөөн сайн хийлгэх хэрэгтэй. Сувилагчид өдөрт гурваас доошгүй удаа хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж зөвлөдөг. Үүнийг л дагах хэрэгтэй. Аав, ээж нь хүүхдээ хэр асарч байгаа нь хүүхдийн биеийн байдлаас тодорхой харагддаг. Зарим хүүхэд хагалгаанд орох шаардагатай байдаг л даа. Тэгж байж булчин суларч, хөлд орох боломжтой болдог. Хүүхдийнхээ төлөө явж байгаа өрх толгойлсон эхчүүд олон байна. Тэд маань өөрсдийн боломжоороо хүүхдээ асарч байгаа ч хагалгаанд орох зардал зэргээс болоод хөгжиж буй хүүхдийн ирээдүй тодорхой бус болж байна.
Танай байгууллага тэр хүмүүст тусламж, дэмжлэг үзүүлдэг үү?
Бидэнд хүсэлт, өргөдөл их ирдэг. Ихэнх нь эмчилгээний зардалгүй болохоор хаана, хэнд хандахаа мэдэхгүй байдаг. Мөн хүүхдээ хараад олон жил гэртээ суусан болохоор хийх ажил олдохгүй байна гээд л өөрсдийн асуудлаа шийдвэрлэх арга зам байна уу гэж ханддаг. Манай байгууллагын хувьд одоохондоо зардал мөнгөний тал дээр дэмжих боломжгүй л байна. Гэхдээ “100 төгрөг”, “Зуны эмчилгээнд зориулсан хандивын аян” зэрэг нийтийг хамарсан ажлуудыг зохион байгуулсны үр дүнд гурав орчим сая төгрөг цуглуулж, дөрвөн хүүхдийг “Шаргалжуут”-ын рашаан сувилалд явуулж, хоёр хүүхдийн эмчилгээний зардал, хоёр хүүхдийн компьютер оношлогооны зардлыг шийдвэрлэж чадсан.
Нэг хүүхдийн хагалгаа ямар өртөгтэй байдаг вэ?
Тархинд хурсан усанд гуурс тавих, булчин суллахын тулд шөрмөс сунгах зэрэг хагалгааг хамгийн багадаа сая орчим төгрөгөөр хийж байгаа. Гэхдээ хаана хийлгэхээс шалтгаалж үнийн хувьд өөр. Манайд бүртгэлтэй 1000 орчим хүүхдээс хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэсэн таван хүүхдийг сонгон авч, хандивын аян зарлаад байгаа. “Скай” их дэлгүүр, “The Bull” ресторан зэрэг газрууд энэ ажлыг дэмжин хайрцаг байршуулаад байна.
Уучлаарай, нэг зүйлийг асуухгүй өнгөрч чадахгүй нь. Та сэтгүүлч мэргэжилтэй хүн, яагаад энэ салбарт ажиллах болов?
2007 онд хүү маань тархины усжилт оноштой болсон. Эрүүл гүйж явсан хүү минь гэнэт л явахгүй, ярихгүй болчихоор хэцүү байсан л даа. Эхний нэг жил яахаа ч мэдэхгүй өнгөрлөө. Одоо миний хүү гүйж, тоглож, хүнтэй харилцаж, үг хэлдэг болоод байгаа. Дараа жил сургуульд орно. Нэгэнт энэ зовлонг биеэр туулсан болохоор ийм оноштой бусад хүүхдүүдэд, тэдний ээж аавуудад нь туслахаар шийдэж, бидний хэдэн эхчүүд нийлж энэ байгууллагыг үүсгэсэн юм.
“Ээлтэй ертөнц” ТББ-ын цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
Хөгжлийн бэрхшээл гэхээр хүмүүст оюуны болон харааны, сонсголын бэрхшээл гэсэн ойлголт байдаг. Тархины саа, тархины усжилтын тухай ойлголт маш дутмаг байгаа нь анзаарагддаг. Бид энэ сард “Хүмүүнлэг Монголыг хамтдаа бүтээцгээе” гэсэн уриан дор зохион бичлэгийн уралдааныг нийслэлийн зургаан дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд зарлаад, Баянгол дүүргийн сурагчдын ирүүлсэн бичлэгээс шалгаруулаад байна. Энэ нь хүүхдүүдийн дунд үнэн зөв мэдээлэл, эерэг ойлголтыг өгөхөд чиглэгдэж байгаа юм. Цаашдаа хэрхэх ухаанаа олохгүй хүүхдээ харан суугаа эцэг, эхийн хандлагаас эхлээд нийгмийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөж байна даа.
Богино хугацаанд хийсэн ажил, хэлэх үгтэй байгаа та бүхэнд амжилт хүсье. Хүний төлөө цохилох зүрх бүхэн ариун байж, Хүүхдийн төлөө тэмүүлэх зам мөр тэгш байг гэсэн мөртөөр ярилцлагаа өндөрлөе.
Эх сурвалж: “Алтангадас” сэтгүүл Э.Ила
http://www.setguul.altangadas.mn
Mongolia’s Disabled Community Deserves Special Recognition and Praise
![]() |
| A unique two-week study tour of Mongolian DPOs to the United States. |
December 3 marks International Day for People with Disabilities, an event observed around the world since it was first established by the United Nations back in 1981. It also provides a welcome opportunity to reflect on the ways in which the international community can interact with Mongolia's disabled population. For the US embassy, this interaction takes many forms:
Last year, the alumni association for Mongolians who have participated in US government exchange and scholarship programs organized two English language learning camps for disabled Mongolians, one focused on youth and the other involving adults. The camps, held at Nairamdal north of Ulaanbaatar and in the city at a National University of Mongolia dormitory, each lasted three weeks and involved 34 participants. The group has also come together for several follow up activities over the past year, including a project to support physical therapy for some of the participants.
This past August, the US Embassy arranged for Andrew Imparato - President and CEO of the American Association of People with Disabilities based in Washington, DC - to visit Mongolia. His conversations with Mongolian officials and NGO representatives focused on the ways in which his organization educates the public, advocates for disability rights and helps realize the promise of the American Disabilities Act, important legislation that enshrines into law disabled rights across America.
In November, our Embassy joined with the Mongolian NGO "Wind Bird" to sponsor a unique two-week study tour to the United States. Ten Mongolians participated, seven of them disabled. Their two-week journey included meetings with White House Adviser on Disability Rights Kareem Dale and State Department Adviser on Disability rights Judith Heumann. In addition, the group saw at first hand US approaches to disability issues in Washington DC, Seattle, Baltimore and elsewhere. In their own words, participants returned "inspired" and "motivated" to adapt some of the "lessons learned" from their trip to Mongolia.
Over the past two years, USAID through Mercy Corps has implemented the $200,000 "FIELD" project focused entirely on disability concerns. The initiative is designed to advance goals of the UN Convention on the Rights of People with Disabilities, a 2007 protocol to which Mongolia is a signatory. Activities so far have included outreach to the Mongolian public and training for local officials. In addition, FIELD funds Mongolian NGOs working on disability issues in Ulaanbaatar, Arkhangai, Uvurkhangai and Dundgobi.
Virtually every US-sponsored cultural event over the past year -- including the well received concert tour by the Grammy award-winning band Ozomotli from Los Angeles in July and visits by the Ari Roland Jazz Quartet from New York last winter and again this fall -- has included outreach to Mongolia's disabled community.
At a more personal level, I have been honored to meet a number of disabled Mongolians with amazing personal stories:
- Journalist and media commentator Badamkhand Dologorsuren, founder and head of "Wind Bird," edits "One of Us," a pioneering program on Educational TV that focuses on issues especially relevant to Mongolia's disabled population.
- Entrepreneurs such as Bat-Erdene Dulmaa, Chuluunchimeg Chuluunbaatar and Bayanaa Bataakhuu run home businesses that produce high quality leather, cashmere and felt products.
- Physical therapist Enkhtuya Tserendash, founder of the Takhilt rehabiliation center, has so far provided medical and life skills training to more than 5,000 Mongolians.
- Although not himself disabled, Tseren-Ochir as the father of a severely disabled child founded an NGO in Baiganuur called “Children of the Sun” to assist families with disabled children and is now working hard to establish a place for them to meet on a regular basis.
- Youth leader Undrakhbayar Chuluundavaa, a board member of the Association of Wheelchair Users of Mongolia, studied for a year in Japan and is now making disabled Mongolians more aware of various scholarship opportunities.
- Youth leader Oidov Vaanchig, having received lengthy medical attention several years ago at the Los Angeles Children's Hospital, worked for the Mercy Corps "FIELD" program while also inspiring other disabled Mongolians to explore opportunities in education, training and other areas.
- Altantsetseg Choi and Begzsuren Jamsranjav of the Ulaanbaatar Public Library, in cooperation with the Mongolian Federation for the Blind, are leading the way to bring books and cutting edge information technology to the Mongolian blind community. Their proposal was chosen among 324 applications worldwide by the Public Library Innovation Program organized by the Gates Foundation to establish a DAISY talking books center for training and development of blind and partially blind citizens throughout the country.
- Erdenebold Uyanga, her sight impaired from an early age, received a Fulbright scholarship to study in the United States; she returned to Mongolia with Gladys, Mongolia's first "guide dog" - and now heads up the alumni outreach program at the US Embassy in Ulaanbaatar.
While these and many other disabled Mongolians deserve special recognition on December 3, their work continues throughout the year. As an Ambassador and former aid worker, it is inspiring to see the level of interest and commitment that is demonstrated by such individuals on a regular basis. And, speaking for the entire US Embassy, it is gratifying to play even a small part in promoting the inclusion of people with disabilities in every aspect of the political, social, economic and cultural life of Mongolia.
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийгээ хүлээн зөвшөөрүүлэх, магтаал сайшаал хүртэх эрхтэй.
![]() |
| Монголын ХБИ ТББ-ууд хамтран Америк орноор 2 долоо хоног танилцах аялал хийсэн нь |
Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 сарын 3-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ өдөр олон улсын хамтын нийгэмлэг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн хамтран ажиллаж буй тухайгаа бодож эрэгцүүлэх боломж олдож байна.
АНУ-ын ЭСЯ-наас олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаагаас дурьдвал:
- АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрт оролцсон монгол төгсөгчдийн холбоо өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан англи хэлний зуны сургалтыг хүүхэд ба насанд хүрэгчдийн гэсэн ангиллаар Найрамдал зуслан болон Монгол Улсын Их Сургуулийн оюутны байранд зохион байгуулсан билээ. Тус бүр нь 3 долоо хоног үргэлжилсэн эдгээр сургалтанд 34 хүн хамрагджээ. Мөн энэ холбоо зарим оролцогчдыг физик эмчилгээнд хамруулах зэргээр хэд хэдэн төслийг хэрэгжүүлсэн юм.
- Өнгөрсөн 8-р сард Вашингтон хотноо байрлах Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны (АХБИХ) Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Эндрю Импаратог АНУ-ын ЭСЯ Монголд урьж авчирсан юм. Монголын төр засгийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй хийсэн түүний уулзалтууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар олон нийтэд мэдлэг олгох , тэдний эрх ашгийг хамгаалах, мөн АНУ даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хуульчилсан эрх зүйн нэн чухал акт болох Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхэд АХБИХ-ны гүйцэтгэж буй үүргийг танилцуулахад чиглэсэн байна.
- Энэ оны 11-р сард ЭСЯ “Салхич шувуу” нэртэй Монголын ТББ-тай хамтран Америк орноор 2 долоо хоног аялах танилцах аяллыг санхүүжүүлсэн ба үүнд 10 хүн оролцсоны 7 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байжээ. Тэдний аяллын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан Цагаан ордны зөвлөх Карим Дэйл, мөн Төрийн департаментад энэ асуудлыг хариуцсан зөвлөх Жудит Хойманн нартай хийсэн уулзалтууд багтсан байна. Мөн тэд Вашингтон, Сиатл, Балтимор болон өөр хотуудаар аялж, Америкчууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлуудыг хэрхэн шийдэж байгаатай өөрийн биеэр танилцжээ. Тэд энэ аяллын үеэр сурсан зарим зүйлээ Монголдоо хэрэгжүүлэхээр өөрсдийнх нь хэлснээр маш их “урам зоригтой” бас “итгэлтэй” эргэж ирсэн билээ.
- Өнгөрсөн 2 жилд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь “Мерси кор” байгууллагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлуудад бүхэлдээ чиглэсэн 200 мянган ам. долларын “Фийлд” төслийг хэрэгжүүлжээ. Энэхүү санаачлага нь Монгол Улсын нэгдэн орсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай 2007 оны НҮБ-ын конвенцийн зорилтуудыг хангах чиглэлээр ахиц гаргах зорилготой юм. Одоогоор Монголын олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар танин мэдүүлэх, мөн орон нутгийн төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулаад байгаа “Фийлд” төсөл нь Улаанбаатар, Архангай, Өвөрхангай, Дундговь аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлуудаар ажиллаж буй Монголын ТББ-уудыг санхүүжүүлж байна.
- Грэммийн шагналт Лос Анжелесын Озоматли хамтлагийн 7-р сард хийсэн олны таалалд нийцсэн тоглолт, Нью Йорк хотын Ари Роланд жааз дөрвөлийн өнгөрсөн өвөл болон энэ намар хийсэн тоглолтууд гэх мэт өнгөрсөн жил АНУ-ын ЭСЯ-наас зохион байгуулсан соёл, урлагийн бүхий л арга хэмжээнд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулсан билээ.
Харин миний хувьд, гайхалтай намтар түүх бүхий хөгжлийн бэрхшээлтэй хэд хэдэн хүнтэй биечлэн танилцах завшаан тохиолдсон юм.
- Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн тоймч, “Салхич шувуy” төрийн бус байгууллагыг үндэслэн байгуулагч бөгөөд тэргүүн, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлуудыг хөндсөн анхны хөтөлбөр болох“Боловсрол” телевизийн “Бидний нэг” нэвтрүүлгийн редактор Долгорсүрэнгийн Бадамханд.
- Сайн чанарын савхи, ноолуур, эсгий эдлэл үйлдвэрлэж, хувиараа бизнес эрхэлдэг Бат-Эрдэнийн Дулмаа, Чулуунчимэгийн Чулуунбаатар, Баянаагийн Батаахүү нар.
- 5000 гаруй Монгол хүнийг эмчилгээний арга зүй болон амьдрах арга барилд сургасан “Тахилт” сэргээн засах эмчилгээний төвийг үндэслэн байгуулагч, физик эмчилгээний эмч Энхтуяагийн Цэрэндаш.
- Өөрөө эрүүл хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг болсон Цэрэн-Очир хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлүүдэд туслахаар “Нарны хүүхдүүд” ТББ-ыг Багануурт байгуулжээ. Тэдэнтэйгээ байнга уулзаж байхын тулд байртай болохоор одоо махруу ажиллаж байна.
- Монголын тэргэнцэр хэрэглэгчдийн холбооны ТУЗ-ийн гишүүн, залуу удирдагч Ундрахбаярын Чулуундаваа нь Японд 1 жил суралцаад ирсэн бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах маш олон боломж байдаг гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таниулж байна.
- Залуу удирдагч Ваанчигийн Ойдов нь хэдэн жилийн өмнө Лос Анжелес хотын хүүхдийн эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлсэн бөгөөд “Мерси кор”-ын “Фийлд” төсөл дээр ажиллаж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй Монгол иргэдийг боловсрол, сургалт болон бусад олон салбарт боломжуудыг эрэлхийлэхэд зоригжуулж байлаа.
- Улаанбаатар хотын нийтийн номын санд ажилладаг Чой. Алтанцэцэг, Жамсранжавын Бэгзсүрэн нар Монголын хараагүй иргэдийн нийгэмлэгтэй хамтран ном хэвлэл, хамгийн орчин үеийн мэдээлэл технологийг хараагүй Монгол иргэдэд хүргэх ажлыг манлайлан хийж байна. Тэдний бичсэн төсөл Гэйтс сангаас зохион байгуулдаг Нийтийн номын санг шинэчлэх хөтөлбөрт дэлхий дахинаас ирүүлсэн нийт 324 өргөдлөөс шалгарч, Монголын хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдийн сургалт, хөгжилд зориулан ярьдаг номын төвийг байгуулах болсон байна.
- Хараа нь багаасаа муудсан Эрдэнэболдын Уянга Фүлбрайтын тэтгэлгээр АНУ-д суралцан, Гладис нэртэй Монголын хамгийн анхны хөтөч нохойтой буцаж ирсэн билээ. Одоо тэрээр Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд Төгсөгчдөд зориулсан хөтөлбөрийг хариуцан ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй эдгээр болон бусад монгол иргэд 12-р сарын 3-ны өдөр бидний зүгээс онцгой анхаарал хүртэх эрхтэй, харин тэдний ажил үйлс жилийн турш тасралтгүй үргэлжилсээр байдаг. Элчин сайдын хувиар болон урьд нь тусламжийн байгууллагад ажиллаж байсны хувьд эдгээр хүмүүсийн байнгын хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлийг харахад урамтай байдаг. АНУ-ын ЭСЯ-ыг төлөөлөн хэлэхэд, Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлагийн амьдралын бүхий л салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах явдлыг дэмжихэд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа нэн баяртай байна.
Эх сурвалж: http://mongolian.mongolia.usembassy.gov/





































