28 настай Мона Рамуни хараагvй лалын шашинтай бvсгvй бєгєєд хараагvй хvмvvсийн дотны туслагч нохойгоор хєтєч хийсэнгvй. Монагийн эцэг эх лалын шашинд нохойг бохир амьтан хэмээн vздэг тул эл шvтлэгийг дагаж гэрт нохой байлгахыг зєвшєєрєєгvй байна. Тэрээр 2008 оны дєрвєн сард интернэтийн нэг сайт дээр жижигхэн хєтєч морьдын тухай нийтлэлийг олж уншжээ.
Ингээд Кали нэртэй хєтєч морио 2008 оны 10-р сард худалдаж авсан байна. Кали нэртэй пони морь хєтєч болохоосоо ємнє янз бvрийн шоунд оролцдог байжээ. Мэргэжлийн дасгалжуулагч тvvнийг саад тохиолдох vед туурайгаараа цавчих, авто машин болон автобуснаас бууж суух, унасан юмыг шvдээрээ зууж єргєн авдаг зэрэгт сургасан байв.
Монагийн сурч буй дээд сургуульд хєгжлийн бэрхшээлтэй ажилтан болон оюутнуудад оюун ухаан, сэтгэл санааны дэмжлэг vзvvvлэхэд туслах тєв ажилладаг аж. Мона Рамуни тахир дутуу хvмvvсийг нєхєн сэргээх эмчилгээний магистрын зэрэг хамгалахаар сурч байгаа бєгєєд цаашдаа хvvхдvvдтэй ажиллах сонирхолтой гэнэ. Эхэн vед дээд сургуулийн ажилтнууд Кали морь хичээлийн анги танхимд оюутнуудын анхаарлыг сарниулах вий хэмээн айж байжээ. Харин морь тайван байдаг бєгєєд тvvгээр ч vл барам Монагийн ангийн нэг хараагvй оюутны хєтєч нохойтой найзлажээ. «Манай ангид Кали морь, Харпер нохой байгаа нь надад таалагдаж байдаг. Хараагvй оюутнууд зорьсон зорилгодоо хvрэхийн тулд цаг зуурын нєхцєл байдалд дасан зохицож чаддагийн илрэл юм» - хэмээн профессор Шелли Смитсон ярьж байна
Пони морь намхан, давжаа бєгєєд 45 кг жинтэй болоход том биетэй нохой шиг л харагддаг. Ийм морьд хєтєчийн vvргийг сайн биелvvлдэг байна. Пони морьд 30 гаруй жил насладаг. Энэ хугацаанд vргэлж ажиллаж байдаг. Харин хєтєч ноход 6−8 жил л ажилладаг. Гэхдээ Пони морьд арчилгаа их шаарддаг байна.
Эх сурвалж: http://www.caak.mn/
1 comments:
hairtai
Post a Comment